УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулганы хуралдааны үеэр "Засгийн газрын ажлыг бид хийх гэж ядаж байна. Ерөнхий сайд нь хамтраад яваад байдаг. Гэтэл доод албан тушаалтнууд нь “Та нартай хамтарна гэж байхгүй шүү гэж дунд хуруу гаргаад байдаг. Идэж уугаад, баяжсан сайд нар шал ондоо байна" гэх үгийг хэлэв.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-УИХ өнөөдөр Засгийн газраас оруулж ирсэн бүтэлгүй төсвийг засах гээд явж байна. Ирцийг хараад сууж байна. Өнөөдөр 13 сайд нь алга байна. Ирцээ сайжруул. Засгийн газрын ажлыг бид хийх гэж ядаж байна.
Төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэх болохоор сайд нар нь алга болчихдог. Нэг л их том том юм ярьсан хүмүүс. Төрийн ажил явдаггүй, хамтарсан гэчихээд. Ерөнхий сайд нь хамтраад УИХ нь хамтраад яваад байх шиг байгаа юм. Гэтэл доогуураа албан тушаалтнууд нь бүгдээрээ дунд хуруугаа өгчихөөд “Та нартай хамтарна гэж байхгүй шүү” гэсэн ийм байдалтай.
Т.Мөнхсайхан надтай өчигдөр яаж харьцаж байна даа. Идэж уугаад, баяжаад бүр юм нь тулчихсан. Баяжсан хүмүүсийн араншин шал ондоо байх юм аа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуралдаа суудаггүй гишүүд болон сайд нарыг хуушуур шиг хайр.