СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Багануур дүүрэг дэх 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусжээ

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
23 цагийн өмнө

Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтын ажил дуусжээ. Тус станцын барилгын ажлыг есдүгээр сарын 6-ны өдөр эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн сарын 30-нд барилгын ажил дуусаж, туршилтаар ажиллаж эхэлжээ.

Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодруулав.

Тэрбээр “Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг хангах зорилтын хүрээнд Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей станц барих ажил эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт техникийн комисс ажиллаж туршилтын холболтыг залгасан. Туршилтын горим, техник жигдрүүлэлтийн ажлыг зохион байгуулаад улсын комисс уг станц дээр ажиллана.

Нийслэлийн зүгээс улсын комисс ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн. Улсын комисс ажилласны дараа уг станцыг ашиглагчдад хүлээлгэн өгнө. ” гэв.

Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллажээ. Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.