СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-03

Х.Нямбаатар: 3750 төгрөгөөр зарж байгаа нэг шуудай нүүрсний бодит өртөг 20,800 төгрөг байна

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
23 цагийн өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Тавантолгой түлш ХК-д ажиллалаа. Тэрээр "Нүүрсний хулгай-2" гэдэг том баримт дэлгэгдэж шалгагдах вий. Өмнөх асуудлаа аудитаар шалгуулах шаардлагатай гэлээ. Түүнчлэн утаа шингэрсэн гэдэг үгэнд иргэд хууртагдахаа больсон гэдгийг сануулж  ирэх жилүүдэд утааг хэмжигдэхүйц буурах төлөвлөгөөг НИТХ-л оруулж ирж танилцуулах үүрэг өгөв. 

Хотын дарга Х.Нямбаатар:

- Иргэдээс сүүлийн үед сайжруулсан түлштэй холбоотой ихээхэн санал гомдол ирж байна. Иймд энэ үйлдвэрийн менежментийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Тус үйлдвэр нь 2019 онд ашиглалтад орж жилд 360,000 тонн нүүрс үйлдвэрлэж байсан бол өнөөдрийн байдлаар 200,000 тонноор үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Гэтэл Улаанбаатар хотод 185,000 айл сайжруулсан түлшийг хэрэглэж байгаа гэсэн статистик мэдээлэл байна. 2019 оноос хойш хэрэглэгчийн тоо 10 хувиар нэмэгдсэн байна. Ингэж нэмэгдсэн гэж үзвэл 400,000 тонн түлш үйлдвэрлэх байсан. Гэтэл . Замын гуанз болгонд танай шуудайтай нүүрс байна.

Нэг шуудай нүүрсний бодит өртгийг яагаад олон нийтэд зарлахгүй байна. . Ийм алдагдалтай бизнес дэлхий дээр байхгүй. Үүнд бодит дүгнэлт хийж, үүнийг өөрчилье гэдэг бодол гаргаагүй юм бэ? Алдагдалтай үйлдвэр ажиллуулж байж ажилтнуудад орон сууцны дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм бэ?  

Үйлдвэрийн удирдлагын зардлаа бууруулах, ажилчдын тоог 2025 оны зургаадугаар сарын нэгэн гэхэд 50% бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуул. Ингээд ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг нийслэлээс ажлын байраар хангах ажлыг зохион байгуулна.

Бид ирэх Тус төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд жил бүр мөн тооны айл өрхийг газ руу шилжүүлэх шилжилтийг хийнэ. Харин эдгээр айлуудад танай компанид өгч байгаа 300 гаруй тэрбум төгрөгийн татаас өгнө. Ямар төрлийн газ хэрэглэх вэ гэдэг дээр бид тооцоо судалгаа хийж байна. 

Хэрэглэгчдэд зориулсан апп зохион бүтээнэ. Ингээд үйлдвэрлэл, хэрэглэгчийн тоо яг таг таарч байх ёстой. 

Танай компанийг түшиглэсэн хэд хэдэн төрлийн бизнес явж байна шүү. Миний чихний хажуугаар дэлсэж байна.

Мидлинг буюу барьцалдуулагч нийлүүлье гэдэг бизнес явдаг юм байна. Шуудай нийлүүлье гэдэг бизнес явдаг юм байна. Тээвэрт нь оруулаад өгөөч гэдэг бизнес явдаг юм байна.

Хэдүүлээ цаашид ийм зүйлээ өдөр, өдрөөр багасгая. Ирэх жилийн зургаан сарын 1-нээс тээвэр бидэнд хамаагүй, агуулах хамаагүй болно. Борлуулагч өөрөө хүссэн цагтаа хүссэн хэмжээгээрээ машин хөлслөөд, түлшээ аваг. Тэрнийхээ нэмүү өртгөө нүүрсний үнэд шингээгээд явъя. Яагаад анхнаасаа халамжийн бүх төрлийн бодлого уялдуулсан юм. Бид нар хүүхэд байхдаа нүүрс түлдэг л байсан. Айлууд нүүрсээ өөрсдөө авдаг л байсан. Хагалж бутлаад түлдэг л байсан.

Гэтэл нүүрсийг нь нэг хэмжээтэй болгоод, савлаад, хашааных нь хажуу талд хүргэж өгөөд, агуулахад хадгалаад. Утаа буурсан уу буураагүй. Өөрөөр хэлбэл,

үүнээс хойш хулгай гарах нүх сүвийг хааж явъя гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.