СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-03

🔴 Д.Амарбаясгалан: Ж.Баярмаа гишүүн ээ! УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдах эрхгүй

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны болоод эцсийн хэлэлцүүлгийг хийж Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталсан билээ. Чуулганы хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-УИХ-ын гишүүдийг тухай тухай үед нь асуудлыг судалж мэд гэх юм. Эсвэл Ерөнхийлөгчийг тухайн үед нь асуудлыг тавьж байхгүй яасан юм гээд байх юм. Эцсийн үр дүнг харж байж дараа дараагийнхаа алхмыг хийдэг биз дээ. Ойлгохгүй байна. УИХ-ын гишүүд хуулиа судлаад үйл ажиллагаагаа явуулдаг байлгүй. Амьдрал баян. Дэгийн тухай хуулинд зохицоогүй заалт зөндөө бий. Явцын дунд буюу хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ч гэсэн Засгийн газраас оруулж ирсэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийг буцаах боломж байсан.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Нэг залруулга хийе. Хуулийг эцэслэн баталсан тохиолдолд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих эрхтэй. УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдах эрх байхгүй шүү. УИХ-ын гишүүн бол дэгийн тухай хуульдаа зохицуулагдаад, аливаа хуулийг хэлэлцэх байх явцад нь саналаа гаргах, үгээ хэлэх бүрэн эрхтэй. Дэгийн тухай хуулийн зохицуулалттай гишүүд бүрэн танилцмаар байна. Хууль дөрвөн шатны хэлэлцүүлгээр явагддаг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
21 цагийн өмнө
116.206.83.106

Бардам зантай БАЯРМАА. Хууль сайн унш.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Улсын их хурлын гишүүнмй дархан эрх , Ард түмэн эх орныхоо. Эрх . ашгийг хамгаалж үгээ хэлэх үүрэг. гэж бхс байгаа. Ерөнхийлөгчид хандаж шүүмж хэлэх эрхгүй юм уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.