СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-03

Д.Амарбаясгалан: Олон сонгогдсон гишүүд, Засгийн газарт орж ажиллаж байгаа УИХ-ын гишүүд, сайд нар манлайлал үзүүлэх ёстой

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Ингээд санал хураалтад 105 гишүүн оролцсоноос 94 гишүүн буюу 89.5 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. УИХ 34 жилийн түүхэнд анх удаагаа ийм байдалд орчихлоо. Яагаад анх удаа төсөв хугацаандаа батлагдахгүй. Дахин хэлэлцэх болчихов гэдгийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй болж байна. Үүний үр дагаврыг бодох ёстой.

юм билээ. Хориг хүлээж авсан тохиолдолд Төсвийн байнгын хороо хэлэлцээд Засгийн газарт саналаа өгөөд асуудлыг хэлэлцээд явах боломжтой байсан. Харамсалтай нь, бид шинэ дэг болгоод, төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд явж байна. Хуулийн процесс яваад хүчин төгөлдөр болоогүй байхад бид хуулийг хүчингүй болгочихсон. Ингэхгүй байх боломж бидэнд байсан.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газраас оруулж ирж байгаа аливаа асуудлыг УИХ болж өгвөл дэмжих гэж бүх талаар хичээж ажиллаж байгаа. Ажлын хэсэг гарган, байнгын хороод хамтран хуралдаж байгаа. Өнгөрсөн баасан гаргийн хуралдаан дээр санал хураалтад 69 гишүүн оролцож 55 гишүүн дэмжсэн. Харин Засгийн газрын найман гишүүн дэмжээгүй. Засгийн газар буцаан татаж аваад саналаа боловсруулаад шинээр өргөн барья гэдэг байр суурьтай байгаа юм байна гэж УИХ ойлгосон. Нөгөө талаар УИХ-ын гишүүдийг хүнд байдалд оруулаад байж болохгүй.

. Энэ бүгд дээр бид бүхэн онцгой анхаарал хандуулж ажиллахгүй бол цаашдаа

УИХ-ын байр суурийг хамгаалж, чуулганы үйл ажиллагааг олон нийтэд зөв ойлгуулах шаардлага байгаа. УИХ чадамжгүй болсон мэт. УИХ асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа мэт асуудалд хандаж болохгүй. Харин . Маш өргөн хүрээгээр хэлэлцэж байна.

. Үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгээ бүх талдаа ухамсарлах ёстой гэв.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Ингээд санал хураалтад 105 гишүүн оролцсоноос 94 гишүүн буюу 89.5 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.