СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-03

🔴LIVE: Нарансэвстэйн боомтыг нээхийг иргэд эсэргүүцлээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Говийн их дархан цаазат газрыг хамгаалах, Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын нутгийн зөвлөл, “Хавтгай, Мазаалай их говийг хамгаалах” ТББ, иргэдийн төлөөлөл мэдээлэл хийв.

Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул С.Төмөрхүү:

-Нарансэвстэйн боомтыг нээх нь төрийн бодлогод орсон гэх асуудлыг би өмнө нь хөндөж тавьж байсан. Бид өнөөдөр Монголын төрийн бодлогод гарсан алдаа завхралыг засуулах зорилгыг агуулж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Нарансэвстэйн боомтыг нээж ажиллуулна" гэсэн байсныг хасуулах, өөрчлүүлэх хүсэлтэй байна. 2000 оны үеэс л энэ асуудал яригдаж эхэлсэн. Нарансэвстэйн боомтыг нээхийн ач холбогдол, хор уршгийг тооцож үзсэн үү? 

Говь-Алтай аймгийг хөгжүүлэх өөр гарцууд бий. Жимсний мод тарих, ЖДҮ хөгжүүлэх, түүхий эд боловсруулах, арьс ширний үйлдвэрүүд байгуулах боломжтой. Тэнд бүх жимс ургадаг. Хятадын цаг уур, орчин нөхцөл нь ижилхэн. Ердөө хилийн урдхан Хятаддаа хамгийн алдартай тарвасыг нийлүүлж байна. Зам тавиад бид урдаас л бараа авдаг болно. Ингэж хөгжинө гэж бодохгүй байна.

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутгийн зөвлөлийн дарга н.Бат-Эрдэнэ:

-Энэ сайхан нутгийнхаа төлөө тэмцэж байгаа залуучууддаа, нэг сэтгэл зүрхтэй иргэддээ юун түрүүнд баярлалаа. Эх орон ард иргэдийнхээ төлөө гэсэн нэрээр боомт нээж байгааг эсэргүүцэж байна. Яагаад заавал нэн ховор амьтадтай, Нарансэвстэйг нээх гээд байгаа юм бэ. Нарансэвстэй боомтыг эдийн засгийн хүрээнд нээнэ гэсэн. Тийм юм бол яагаад Бургастайн гаалийг ашиглаж болохгүй гэж. Бургастайн гаалийг хөгжүүлэх хэрэгтэй.

Бид эх орныхоо ариун нандин, онгон зэрлэг байгалийг эвдэж сүйтгэмээргүй байна. Эрдэмтэн, докторуудынхаа үгийг сонсож, төр шийдвэрээ гаргаасай. Хэрвээ Нарансэвстэйг нээвэл дэлхийн байгууллагууд биднийг шоолох болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.