СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-03

Л.Оюун-Эрдэнэ: Яг л Оюу толгой, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны схем задарсан үе шиг сандарч байна, гэхдээ та нар оройтсон

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийг 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ баталсан. Гэхдээ УИХ-аар батлахын өмнө төсвийн эргэн тойронд шүүмжлэл өрнөсөн.

Тиймээс Ерөнхийлөгч:

-“УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”,

-хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”,

-мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”,

-5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна.

Мөн УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан. 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон.

Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гээд хориг тавьсан юм.

УИХ хоригийг хүлээж авсан. Улмаар төсөв, түүнтэй дагалдаж баталсан хуулиудаа хүчингүй болгож, 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг батлав. Уг тогтоолоор 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Харин Засгийн газар тэр өдөрт нь ээлжит бусаар хуралдаад “Засгийн газар ирэх оны төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьдаг. 2025 оны улсын төсвийг 2024 оны наймдугаар сарын 30-нд өргөн барьсан. Төсвийн хуулийн дагуу бид дахин өргөн барих боломжгүй. Тиймээс эхлээд эрх зүйн орчноо бүрдүүл. Хуулиа л дагая” гэсэн агуулгатай шийдвэр гаргажээ.

Энэ дагуу Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газраас уг төслийг өчигдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барилаа. Ингэхдээ тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр төсөлд тусгажээ.

УИХ ч өчигдрөөс хэлэлцэж эхэллээ. Ингэснээр “2025 оны төсөв 2024 онд багтаж батлагдаж амжих уу” гэсэн эргэлзээ тайлагдаж байх шиг байна. Гэхдээ Монгол Улсын төсөв анх удаа бүхэлдээ Ерөнхийлөгчийн хоригоор хүчингүй боллоо.

Ингэснээр УИХ анх удаа төсвийг хоёр дахиа батлахаар болж байна. Бас ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас хойш алдаж, арайхийн ондоо багтааж баталсан анхны тохиолдол болох юм

Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг “Хэсэг хүний улс төрийн акц” гэж үзэж буй бололтой. Тэрээр өмнөх долоо хоногт УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр ийм агуулга бүхий үг хэлсэн талаар бүлгийнх нь гишүүд хэлж байна.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ “Шанхайд айлчлалаар яваад ирэх хооронд болсон улс төрийн акц хоёр улсын Засгийн  газар хоорондын гэрээнээс болсон шүү. Ингээд хоёр Засгийн газар хийж болох гэрээний дундуур сонирхол оруулж, эрх ашгийн зөрчил үүсгэсэн. 16 жил гацаасан. Энэ нь баримтаар тодорхой болж байгаа зүйл.  Сая УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан зүйл удахгүй олон нийтэд ойлгомжтой болно. Сандарсан хүмүүс УИХ дахь намын бүлгийн хуралдааны бичлэгээ хүртэл задалсан. Тэглээ гээд цаасан дээр хараар бичсэн зүйлээс хэн ч тойрч чадахгүй. Гэрээний дунд байсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид яг л Эрдэнэтийн 49, Оюу толгой, Хөгжлийн банкны схем задарч байгаа үе шиг сандарч байна. Гэхдээ та хэд оройтсон” гэжээ.

Тэрээр 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд БНХАУ-ын Шанхай хотод тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийсэн. Тэр үеэрээ хамтын ажиллагааны найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон. Үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр багтсан юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийснээс болж уг гэрээний дунд 16 жил явсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид ийм улс төр хийлээ” гээд хэлчихжээ.

Мөн тэрээр “Улс төрийн хар муур гүйлгэж, ийм “муур” ажиллагаа хийж байгаа нөхдүүд минь баригдав аа. Ер нь муур тийм ч амь бөхтэй амьтан биш шүү. Намаржаандаа буугаагүй байж хаваржаа зүүдлээд яах вэ. Сонгуулийн жил гэдэг онцлогийг ойлгож, шинэ тогтолцоог ажиглаж хүлээцтэй байгаа шүү. Түүнээс биш Оюун-Эрдэнэ өөрчлөгдлөө гэж битгий андуураарай” гэсэн байна.

Эндээс үзвэл Монголын улс төр хөшигний ард буцалж буй бөгөөд ширүүсэж ч мэдэх бололтой.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 233 (7477)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (29)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Оюунэрдэнэ өөрөө ихсандарч бнуудаа?

Бүх амьтад ижил эрхтэй гахай илүү эрхтэй
2 сарын өмнө
116.206.83.106

Лалрын данхан толгойт энэний эх эцэг гэж хаанахын цустай хүмүүс байдаг юм бол. Олигтой эцэг эх ийм лалрыг хүмүүжүүлж өсгөхгүй баймаар. Суудалдаа удчиж донтчиж амьдарлаас тасарчиж сайд нэртээ лалруудаа хараасай хэлэх ч муу үг алга гахай болжээ гахай үхэн үхэтлээ харааж явгаа чамайг. Чиний намыг лалрын сайд нэртэй баячуудын хүүхдүүдийг чинь олон хүний цус нулимс хараалтай их сайхан амьдрах биз. Хэнтийн 3 тэнэг их та 3 энэ их хонзогнол дайсагнал урвалтаа үеийн үед үхээд явдаг газраа очихоороо хүртэл үзээсэй.

Иргэн
2 сарын өмнө
116.206.83.106

Үнэхээр та нар оройтсон.Амжихгүй, бид ЗГ ын тэргүүнээ тууштай дэмжинэ шүү. ЕС Оюунэрдэнэ улс орныхоо төлөө хатуу чанд байгаа.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Үхсэн хатсаны засгийн газрын тэргүүн. Юу хийж гийгүүлсэн юм. Улс орон нь сүйрч байна. Худлаа пялдаганууд

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Ха ха энэ ч дээ өлөн царайлсан худал попрохоос өөр чадваргүй новш дөө

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Хэдэн олигархиудыг дийлэх засаг төр байхгүй ээ. Тэдэнд таалагдахгүй л бол тэд шууд хөмөрч засгийг нь унагадаг

Тогоо
2 сарын өмнө
116.206.83.106

Энэ мал зайлаасай

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Тройлууд яаж бичдэгвэ?гэж.Энэ коментуудаас шууд харагдах юм даа.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Хэдэн новшнууд таалагдахгүй засгийг унагаахын оролддог гэдэг үнэн Тогоо 11 цагийн

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Худалаа бөлт2 үсэрнээ яг харагдаач Элбэгдорж алуурчин яааж ж чадахгүй бараг Эби утсаар удирддаг юм биш үү

Иргэн
2 сарын өмнө
116.206.83.106

Оюун Эрдэнэ чи наад заль мэхээ боль хоосон схем задаллаа гэж чалчихаас хэтрэхгүй байна .Хариуцлага тооцохгүй ,шийтгэхгүй хохирлыг нь барагдуулахгүй бол ард түмнийг үймүүлэх хэрэггүй.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Шоудахаас өөр зүйлгүй нөгөө 5Ш яасан сонсголууд яасан

Ариунаа
2 сарын өмнө
116.206.83.106

Оюунэрдэнээ.Наран сэвстэйн боомтыг нээнэ гэдэг буруу шүү.Мөн хятадын Хувай компанитэй юун гэрээ хийчивээ тэрийг чинь юм мэддэг хүмүүс нь буруу болохгүй гээд бна.түүнийгээ цохицуулаа.

Оёо
2 сарын өмнө
116.206.83.106

Наадуул чинь засаг унагахын тул юу ч хмйж магадгүй бна шүү.Эхлүүлсэн ажлаа дуусгаж төрөөс тэрбумтан төрдөг схемийг мафын бүлэглэлтэй нь тас цохих хурд хэрэгтэй бна ааа.

Ахмад
2 сарын өмнө
116.206.83.106

Ээ чааваас даа! Наадах ёинь төраөс бус уурхайгаас төрсөн ТЭРБУМТАН болоод АМТШСАН ХЭРЭЭ гэгч болоод яая гээд хов,хардлагаар улс орноо Украйн шиг өолгох гээд өна даа.УХААР,УХААР,БОД,БОД!

Иргэн
2 сарын өмнө
116.206.83.106

Ягиүнэндээ итгэхгүй бөйна шүү. Худлаа шүгэлдэж л сүр сүр үг хэлээд л цаагуураа өөрөө ашиг унагаад хэнд ч пялдагдахд яваа нь мэдэгдэхгүй байна

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Saihan yarixaas shaashgvi xeregjvvlj xariutslaga tootsoj bga yum alga ogtsorbol taarna elbegdorjig bolon busad noxdvvdig avchirch chadaxgvi bj tom2 yum yariad bxinmaa

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Ядаж л шүгэл үлээж бдаг нь их юм даа

Хүн
2 сарын өмнө
116.206.83.106

Өөрийнх нь байгуулсан оффтейк гэрээ удахгүй хужаа нар задлана бизээ 2019-2023 онд хийсэн оффтейк гэрээ ил болоогүй 2 гэрээ 40 хэдэн заалт бий гэдэг

Zochin
2 сарын өмнө
116.206.83.106

Ooriig tani huleeseer ard tvmen utaa tvgjler tatvariin daramtand tuildaj guitslee Odoo yrij amlasan shigee ajilaa hiivel yaasiin

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Зүгээр л уран донгодсон пязда. Зайл чи

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Элбэгдорж МАНАН-нг залж чиглүүлж байсан гол тоглогч Монголоос холдсон ч хөрөнгө нөлөө нь Улаанбаатарын утаа шиг улс нийгмээ хордуулсаар мөд арилахгүй бололтой.

Хулгайч монгол
2 сарын өмнө
116.206.83.106

Ийм юмаарард түмнийг хуурахгүй өмнө нь хулгайгаар баахан хуурсан хэн ч ял шийтгэл аваагүй

Зочин эмгэн
2 сарын өмнө
116.206.83.106

Үргэлж л үзүүлээд өгнөө та нар сандарчээнүү л гэхийн ингэж ярьсаар олон өвлийг үзлээ яг үнэндээ ард түмэнийг л хэлээд байгааг болуудаа уулынхан маниус л сандарчээндоо

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

76 байхдаа овоо баталаад байх шиг байсан 126 болоод бүүр төсөвөө батлаж чадахгүй шалдаа буужээ

Батмөнх
1 сарын өмнө
116.206.83.106

1. Төсөв арай л данхар төсөв болсон. Урд жилүүдэд хэдэн төгрөгөөр амьдарч болоод байснаа санах хэрэгтэй. Мөн зардал ихэссэнээр мөнгөний ханш л унана шүү дээ. Ажиллах хүчнээ алдсан дээр нь Хувийн хэвшилд ажиллах хүн олдохгүйд хүрнэ. Юмны орцыг нь тааруулаарай байнаа. Харамсалтай ч бодит байдал тийм байна. Уул нь Нямбаатрыгаа дэмжээд байгаа надад маш хохиролтой шийдвэр гаргадаг ч том зургаар нь харвал улсад хэрэгтэй шийдвэр гаргадаг. Оёкоо маань улсад хэрэгтэй шийдвэр гаргасан байгаа даа л гэж залбирч сууна даа. Хүүк маань түмэнд алдуулсан ч жанжин шугамаа алдахгүй л яваа. Хүлээж байснаас хамгийн хогийн гишүүд энэ жилийн гишүүд байлаа. Чуулгандаа ирэхгүй байгаа новшнууд үхээсэй

Баяр
1 сарын өмнө
116.206.83.106

Данх өөрөө сандраад байна уу даа???

Энэбиш.
1 сарын өмнө
116.206.83.106

Оюунэрэний хэлж буй үг дандаа л та нарыг илчилнэ шүү гэсэн утгаар ил тод шүүмжлэл илтгэл алга... Хэн юм бэ? Яагаад нэрлэж болдоггүй юм бол?!!. Сонгуулийн дараах Засаглалын гол найруулагч нь ОЮЖНЭРДЭНЭ байж таараа шүү дээ.... Одоо байж байгаа байгуулсан хуралдаа сууж байгаа хүн нь 126-ийн 70 % нь л байх юм. Гишүүд нь давхар дээлтэй ... Яасан их Гадаадад томилогддог нөхдүүд вэ.

Энэбиш.
1 сарын өмнө
116.206.83.106

Үг үйлдэл 2 нь өдөр шөнө мэт...Зохион Байгуулсан ЗАСАГЛАЛ чинь харуулаад байхад л шал худлаа яриад байхын. Нэр усыг нь хэлээд тэднээс идсэн уусныг нь илрүүлж арга хэмжээ авч чадахгүй байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.