Завхан аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр ирэх дөрвөн жилд аймагт хийж хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2 дугаар хуралдаанаар:
-Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
-Аймгийн ИТХ-ын Хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах
-Аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц
-Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтийн тайлан
-Аймгийн 2024 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан
-Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр
-Аймгийн 2025 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөө
-Аймгийн 2024 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2025 оны төсөв
-2025 оны ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Хуралд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга нар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.