СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-12-02

🔴 Ирэх оны төсвийн тухай хуулийг УИХ маргааш эцэслэн батална

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ирэх 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж, түүнийг нь парламент хүлээн авсан. Ингэснээр ирэх оны төсвийн тухай хууль анх өргөн барьсан Засгийн газарт буцсан билээ. 

Харин төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн.

УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 33.33.1 зүйлд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг.

Үүний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр болж хуралдаанд оролцсон 62 гишүүний 71.4 хувь нь дэмжсэнээр төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжсэн билээ.

Маргааш өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж ирэх оны төсвийн тухай хуулийг эцэслэн батлах аж.

Дөнгөж сая гарсан хуваарийн дагуу дараах байдлаар төсвийн тухай хуулийг хэлэлцэхээр болжээ.

-10:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулган эхэлж төсвийн тухай хуулийг "хэлэлцэх эсэх" асуудлыг хэлэлцэнэ.

-12:00 цагт Төсвийн байнгын хороо төсвийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэнэ.

-Дараа нь УИХ-ын чуулган хуралдаж анхны хэлэлцүүлгийг хийнэ.

-15:00 цагт Төсвийн байнгын хороо төсвийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ.

-Дараа нь УИХ-ын чуулган хуралдаж хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ирэх 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн батална. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.