СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-02

Ерөнхий аудитор Д.Загджав Төв талбайд шинэ жилийн цэнгүүн зохион байгуулахыг эсэргүүцэв

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Үндэсний аудитын газар болон нийслэл дэх Төрийн аудитын газраас дүгнэлтээ танилцуулав.

Тус газраас үр ашиггүй зардлуудыг танаж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг дүгнэлт танилцууллаа. Тухайлбал, 2024 оны 12-р сарын 31-ний өдөр Төв талбайд зохион байгуулах шинэ жилийн цэнгүүнд зарцуулах 400 сая төгрөгийг хэмнэх нь зүйтэй гэв.
Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд “Талбай дээр жил жил бүр зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүнд зарцуулагддаг 400 сая төгрөг бол үр ашиггүй зарцуулалт. Тиймээс хэмнэх боломжтой гэж үзлээ” гэв.

Хэрэв НИТХ тус дүгнэлтийг хүлээж авбал өнөө жилээс эхлэн Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд баярын салют буудаж, шинэ жилийн цэнгүүн болохгүй юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 хоногийн өмнө
116.206.83.106

Зөв л санал байна.

Namjil
1 хоногийн өмнө
116.206.83.106

Zov sanal bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.