СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НХОГ-ын дарга асан С.Цэдэнсодномыг их хэмжээний хахууль авсан гэж буруутгаж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн онд хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн С.Цэдэнсодномыг АТГ-ын ажилтнууд өнгөрсөн пүрэв гарагт “Чингис хаан” нисэх буудалд буумагц нь дайчлан баривчилсан билээ.

Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байх үед буюу 2013 оноос тус газарт хэлтсийн дарга, 2022-2023 онд газрын даргаар дэвшин томилогдсон түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

С.Цэдэнсодномыг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд хэд хэдэн объектод нэгжлэг хийжээ.  НХОГ-ын дарга асан С.Цэдэнсодномыг хот тохижилтын ажилтай холбоотой тендерт шалгарсан Ч, Х, Б, С, Б гэх аж ахуйн нэгж, иргэдээс удаа дараа их хэмжээний буюу 100-200 орчим сая төгрөгийн хахууль авсан, өндөр үнэтэй амины орон сууц захиалж, “Мерседес бенз” загварын автомашин худалдан авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг бодитой тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг үйлдэлд буруутгаж буй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.