СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Согтуу эр бага насны хүүхэд рүү халуун ус цацаж түлжээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 хоногийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баруунбаян уулын гудамжны нэгэн тоотод бага насны хүүхэд рүү халуун ус цацаж түлсэн хэрэг гарав. Т.М гэх 42 настай эр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам тавьж, тухайн хаягт хамт амьдардаг нагац дүү, 10 настай охин руу буцалсан ус цацсан байна.

Өдгөө энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хүүхдийн бие сайн байгааг ГССҮТ-ийн Түлэнхийн төвийнхөн хэлсэн юм.

Үүнээс гадна тус төвд орон нутгаас ирж эмчлүүлж байсан 51 настай хүн нас баржээ. Сэлэнгийн Баруунбүрэн сумд өнгөрсөн сарын 23-ны шөнө айлын гэр шатсанаас дээрх хүн түлэгдэн Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргүүлэн эмчлүүлж эхэлсэн аж. Улмаар нийслэлийн Түлэнхийн төвд шилжүүлэн эмчилгээ хийсэн ч биеийн нэлээд хэсэг нь түлэгдэж, шархадсанаас амийг нь аварч чадаагүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Новш чинь. Хайран хүүхэд. нүүр ам нь гайгүй байгаа.хамаг гоо сайхныг нь үгүй хийсэн байна ш дээ. эцэг эх гэж элий юмнууд юугаа хийж хар архичин гэртээ эоруулдаг байнаа. төрсөн дүү, ах байлаа гээд яадаг юм. архичин бол архичин ш дээ. зүгээр гэртэ эоруулахгүй, гаргаад хаячихгүй яасан юм

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

лаларын нийгэмд бузрын харгис оркуудыг зайлуулах юмсан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.