СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-29

Засгийн газар 2025 оны төсвийг хэлэлцэхээр шуурхай хуралдаан зарлалаа

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, 2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгосон. 

2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч, хууль тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

2025 оны төсвийг Засгийн газарт буцаасантай холбоотойгоор Засгийн газар шуурхай хуралдаан зарласан байна. Засгийн газар 20:00 цагаас хуралдахаар болжээ. Засгийн газар 2025 оны төсвийг Ерөнхийлөгчийн тавьсан хоригт нийцүүлэх хүрээнд дахин боловсруулах шаардлага үүсээд байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.