Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Ерөнхийлөгчийн хориг дээр нэг удаа хэлэлцэх дэг гэж хэлэлцээд байна шүү дээ. Бид төсөв хэлэлцэх гэж байгаа байхгүй юу. Төсөв өөрийн дэгтэй. Тусгай дэгтэй. Төсвийн тусгай дэгтэй байтал дэг зохиож хэлэлцвэл энэ нь Үндсэн хуулийн цэц дээр унах магадлалтай шүү. Би Баасандоржид /УИХ-ын ЕНБД/ цөндөөн хэлсэн. Төсөв батлаад хүчин төгөлдөр л болоогүй болохоос баталчихсан байхгүй юу.
Төсвийн эхний хэлэлцүүлгийг хийхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай нийцэхгүй байна гээд буцаах байсан байхгүй юу. Төсвийг буцаагаагүй учраас одоо их хурлын асуудал болсон. Их хурлын бүрэн эрхийн асуудал болсон. Төсвийг хэлэлцэх дэг нь байгаа. Харин миний ойлгож байгаагаар тодруулах асуудал байсан байж магадгүй. Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан нөхцөлд хоёрдугаар хэлэлцүүлгээс эхэлж явна гээд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульдаа тусгачихвал ямар ч асуудал байхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Даваасүрэн гишүүний хэлдэг зөв шүү.
одоо тэгээд бүгдээрээ 680 төгрөг цалинд, ,тэтэгэвэрт авахаар боллоо. үндсэн хуулинд тэгж заасан биз дээ. төсвөө цагт нь баталж чадаагүй тохиолдолд
одоо тэгээд бүгдээрээ 680 төгрөг цалинд, ,тэтэгэвэрт авахаар боллоо. үндсэн хуулинд тэгж заасан биз дээ. төсвөө цагт нь баталж чадаагүй тохиолдолд