СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-11-29

Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт гурав дахин өснө

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын холболт ашиглалтад орсноор нүүрсний экспорт гурав дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг 2-2.5 дахин буурна. Ингэснээр 700 тэрбум ам.долларын алдахаас сэргийлж чадна. Улсын төсөвт төвлөрүүлэх орлого 60-70 хувь нэмэгдэх тооцоолол гарчээ. 

БНХАУ-ын Чайна Энержи группээс Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын холболтыг хийх замаар төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХХК-иас сайн чанарын коксжих нүүрс авах урт хугацааны гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ хүрээнд яриа хэлэлцээрүүд үргэлжилж байна. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжлүүлэх 14 мега төслийн нэгд Гашуун сухайт-Ганцмодны боомтын хил холболтын хэлэлцээр орсон.  Манай улс экспортоо нэмэгдүүлэх,коксжих нүүрсний зах зээлээ тэлэхэд тус төмөр зам хамгийн чухал түшиц юм.

Ингэснээр

Монгол Улсын нүүрсний экспортын 90 гаруй хувийг дангаараа Хятад улс эзэлдэг. Тус хэлэлцээрийг Чайна Энержитэй хамтран гүйцэтгэнэ. Чайна Энержи компани нь нүүрс, газрын тос, эрчим хүчний нөөц боловсруулалтаар дэлхийн хэмжээнд өрсөлддөг компани юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.