СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-29

🔴2025 оны төсвийн тухай хууль хүчингүй боллоо

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй боллоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дох хэсгийг үндэслэн УИХ-аас тогтоох нь,

2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч, хууль тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.