СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-28

🔴LIVE: Д.Ганбат: Улс төрийн намын тухай хуулийг ирэх оноос хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 хоногийн өмнө

“Улс төрийн намын тухай хуулийг ирэх оноос хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой” гэж УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт хоёр дахь удаагаа хойшлох гэж байна. УИХ-ын сонгуульд оролцохдоо Улс төрийн намын тухай хууль хэрэгжих нь гэж ард түмэн сонгосон. Болохгүй, бүтэхгүй зүйл, авлигалын асуудал улс төрийн хүрээнд болж байна. Энийг өөрчилье гэж Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийг өргөн бариад нэлээн олон жил парламент хэлэлцсэн хууль.

Тус хуулийг 2023 оны долоодугаар сарын 7-нд баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явж байгаа. Хэрэгжээд явж байгаа хуулийг хууль тогтоомжийн хуулиар бол дундуур нь цаг хугацааг нь хойшлуулах, ямар нэгэн өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалттай.

Гэтэл Монгол Улсын Засгийн газар хийх ажилгүй биш, хэлэлцэх ёстой олон асуудал байхад дундуур нь оруулж ирж байна. Нэлээн хэдэн нам хуулийг хэрэгжүүлээд Монгол Улсын Дээд шүүхэд бүх бичиг баримтаа өгсөн байна.

Хамтарсан Засгийн газрыг байгуулсан намын дарга нар улс төрийнхөө нам дээрээ очиж чадахгүй, гишүүдтэйгээ уулзаж чадахгүй, хурлаа зохион байгуулахаас айгаад хойшлуулаад байна. Хуулийг батлах, мөн баталсан хуулийнхаа араас хяналт тавьж ажиллах нь УИХ-ын өөрийнх нь үүрэг. Улс төрийн намын тухай хуулийг ирэх оноос хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.