СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг авлигын хэргээр цагдан хорилоо

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 хоногийн өмнө

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй Т.Дүүрэнг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж шүүхээс гаргажээ.

Тэрбээр твиттер сүлжээн дэх өөрийн хаягтаа “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна. Өнөө орой MNB сувгаар гарах ярилцлагыг нэвтрүүлэхийг хоригложээ. Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх бүх эрхийг хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж хорин таслах аж” хэмээн бичсэн юм.
Түүнд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Бидний авсан мэдээллээр байж болзошгүй хэмээн яллагдагчаар тооцсон гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.