СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-27

🔴LIVE: Ц.Сандаг-Очир: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр сунгасан ч үр дүн гарахгүй

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 хоногийн өмнө

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын байр суурийг сонслоо. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Улс төрийн намууд ажлаа хийхгүй байна. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой. Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг ил тод болгох, улс төрийн намуудыг хариуцлагатай байлгах гэж батлагдсан хууль шүү дээ.

Уг нь хуульдаа нийцүүлээд дүрмээ өөрчлөөд явах ёстой байгаа юм. Гэтэл өнөөдөр орон нутаг, УИХ-ын сонгуулиас болоод хийж чадсангүй гэсэн маягтай юм ярьж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажлыг хангах хугацаа дуусаагүй байгаа. Хэрвээ улс төрийн намууд хүсвэл энэ шинэчлэлийг хийх ёстой.

2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиа хэрэгжүүлээд явъя гэж АН-ын олонх дэмжсэн юм байна лээ. Зарим гишүүд 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж болж байна гэсэн юм ярьж байна. Байр суурь нь ялгаатай байх шиг байна.

Манай намын хувьд бүлэг дээрээ яриагүй байгаа. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо зөвхөн хэлэлцэх эсэхийг нь ярилцаж байна. Улс төрийн намуудын асуудал ер нь улс орны тулгамдсан асуудал шүү дээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.