СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Витафит милк” ХХК-ийн ажилчдын байранд хүн амиа алджээ

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 хоногийн өмнө

Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Витафит милк” ХХК-ийн ажилчдын байранд 27 настай залуу учир битүүлгээр нас баржээ.

Баянгол дүүргийн нутагт байрладаг дээрх компанийн ажилчдын байранд өнгөрсөн даваа гаргийн өглөө уг залуу нас барсан байсныг хүмүүс мэдэж, цагдаагийнханд дуудлага өгсөн аж. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд эх сурвалжууд “Гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Амиа алдсан шалтгааныг тогтоохоор ШШЕГ-т нарийвчилсан шинжилгээ хийж эхэлсэн” гэсэн мэдээлэл өглөө.

Мөн энэ өдөр шил арчигч шингэн андуурч уусан 49 настай Э гэх хүн Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн төвд нас баржээ. Тэрбээр энэ сарын 9-нд уг шингэнийг андуурч уугаад дээрх төвд хүргүүлж ирсэн аж. Тус эмнэлгийнхэн 10 гаруй хоногийн турш шаардлагатай эмчилгээг хийсэн ч үр дүнд хүрэлгүй нас нөгчсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.