СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-11-26

O COUTURE брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Д.Отгонжаргал Алтангадас одон хүртлээ

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 хоногийн өмнө

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

“Өү Кутюр Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Дэмбэрэлсүрэнгийн Отгонжаргал Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа.

Тэрбээр 2014 онд O COUTURE брэндээ үүсгэн байгуулж, 2015 онд анхны загварын шоугаа хийж байв. Тус брэнд олон улсын зах зээлд амжилттай яваа бөгөөд Хятад болон Солонгос улсад загварын шоугаа зохион байгуулаад буй.

Дизайнер Д.Отгонжаргал 2015 оны “Asia Model Festival”-аар шилдэг дизайнераар шалгарч байсан бол 2023 онд Азийн хошой шилдэг дизайнер болсон юм.

Дашрамд дурдахад “O COUTURE" брэндийнхэн 10 жилийн ойн загварын шоугаа арванхоёрдугаар сарын 6-нд “ASA ARENA"-д зохион байгуулахаар бэлтгэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.