СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-25

🔴LIVE: Ч.Өнөрбаяр: Нэг мөрдөн байцаагчийн дээр 10 гаруй дарга байна, ажил хийдэг хүн алга

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр долоо хоног бүрийн ажлын явц, улирал тутмын тайлангын талаар мэдээлэл хийлээ. 

Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр:

-Монгол Улсын Ерөнхий сайдаас 2024 оны есдүгээр сарын 18-ны өдөр 01 дугаартай албан даалгавар өгсөн. Үүнд, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг гаргаж, Засгийн газрын гишүүд буюу сайд нарын ажлын гүйцэтгэлийг үнэлдэг байя, яамдын гаргаж буй ажлын үр дүнг үнэлж, уялдуулдаг байя гэсэн. Энэ албан даалгаварт хяналт тавих үүргийг Э.Одбаяр сайдад өгсөн. Бид хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгч байна.

Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлэх асуудлыг 2018 онд анх тогтоол гаргаж байсан. Тухайн үеийн Засгийн газрын бүтэцтэй уялдаж хийгдэж байсан гэсэн үг. Судлаад үзэхээр Байгаль орчин, уур амьсгалтай холбоотой бүх үзүүлэлтийн хугацаа нь дуусчихсан байна лээ. Үүнийг шинэчлэх ажил хийгээгүй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам дээр үзүүлэлтийг шинэчилж байна. Бусад яам дээр хийгээгүй. Ирэх сард бүх яамны ТНБД нарыг хүлээн авч уулзана.

Харин эдийн засгийн эрх чөлөөний олон улсын индексээр 176 улсаас 76 дээр байгаа. Энэ хангалттай биш. Монгол чөлөөт эдийн засагтай, ардчилсан орон. Өнөөдөр төр нь хувийн хэвшилтэй уралдаж, бизнес хийдэг, төрийн өмчит компаниудын удирдлагууд нь өндөр хангамжтай байдаг. Төрийн өмчит компаниудыг цэгцлэх цаг нь болсон. Төрийн албан хаагчийн тоо биш төрийн өмчит компаниудын тоо нэмэгдээд байдаг. Ер нь сайд нар, яамдууд өөр өөртөө дүн тавьдгийг больё.

Бид ирэх жилээс эмийн чанарын асуудал дээр ажиллахаар төлөвлөсөн. Нэг ноцтой дүгнэлт байна лээ. Монгол Улс иргэдийн өвчлөл дээр бизнес хийдэг улс болсон байна. Монголчууд эм биш хор уудгаа больё. Монгол Улсын стандартад байна уу. Бас нэг асуудал байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга нь өөрөө хүсэлт гаргасан. Нэг мөрдөн байцаагчийн дээр 14 дарга байна. Ирэх долоо хоногоос удирдлагуудтай нь уулзах гэж байна. Ажил хийдэг хүн нь бага болжээ гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд, цагдаад дарга ахлахууд нь их шүү цөөлөөд оронд нь ажил хийж, хэрэг шийдэх нэг ч гэсэн мөрдөгч хэрэгтэй байна

Баянаа
1 сарын өмнө
116.206.83.106

Өнөрбаяр пиздаа их шаадаг болжээ. Шоронд байх ёстой хүн шдэ

Иргэн
1 сарын өмнө
116.206.83.106

Зөвөө зөв. Сайн ажиллаарай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.