Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт 13:30 цагаас МБӨ-нд болно.
Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “ТӨРИЙН СҮЛД” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон 10 сая төгрөгийн бай гардана.
Мөн УИХ-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна.
Барилдах бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ үү.
https://www.devjee.mn/t/EezzRolf53gssr2EEEKc
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.