СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорнод аймагт ноцтой осол гарч долоон хүн амиа алджээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Цагдаагийн байгууллагад өчигдөр 21:10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг Чулуут гэх газарт хоёр машин мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу осол болсон газарт шуурхай очиж шалгалтын ажиллагаа явуулахад “Mitsubishi l-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь “Ford F 150” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар “Ford F 150” маркийн тээврийн хэрэгсэл шатсан байна.

Ослын улмаас мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан долоон хүн нас барсан, нэг хүн эмнэлэгийн байгууллагын тусламж авч эмчлүүлж байна. Одоогоор нас барсан дөрвөн иргэний хэн болохыг тогтоохоор харьяа цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.