СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-11-25

🔴Г.Ёндон: “Эрдэнэт Үйлдвэрлэл, технологийн парк" катодын зэсээр 100 сая ам.долларын ашиг олно

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан TenderEval 1.0 системийг нэвтрүүлж эхэлжээ. Уг ажлын хүрээнд “Чимэгэ Системс”-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2026 оноос “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд худалдан авалтыг цахимжуулж, тендер шалгаруулалтыг ухаалаг системээр хийх төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр хардлага сэрдлэг дагуулж ирсэн худалдан авалт, тендер шалгаруулалтын үйл ажиллагаа шударга ил тод болж байгаа аж. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон:

-Тендер худалдан авалт, шалгаруулалтын процесст хиймэл оюун ухаан нэвтрүүлж эхэлсэн. Үүний өмнө ЦХХХЯ, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сангийн яам, "Эрдэнэс Монгол" нэгдэл зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажилласан. Сангийн яамнаас төрийн худалдан авах ажиллагаанд боловсруулдаг журам бий. Журамд орчин үеийн техник технологийн дэвшлийг хэрэглэж болно гэх заалт орсон байдаг. Эрх зүйн хувьд хиймэл оюун ухаанаар цаашид тендерийг явуулахад болохгүй зүйлгүй. Хамгийн гол нь үнэлгээг хэр зэрэг хийхээс шалтгаална. Үнэлгээ найдвартай шударга явагдсан тохиолдолд маргаан гарахгүй.

Долоодугаар сарын 1-нээс хойш бүх тендерүүдийг хиймэл оюун ухаанаар үнэлж байна. Эрдэнэт үйлдвэрийн 300 гаруй ажилтан үнэлгээний хороонд орж ажилладаг. Жилд 1000 гаруй тендер зарладаг. 2025 онд TenderEval 2.0 үнэлгээний системийг дахин танилцуулна. 2026 онд "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяа бүх компаниуд, 2027 оноос төрийн бүх худалдан авах ажиллагааг тус системээр явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

“Эрдэнэт Үйлдвэрлэл, технологийн парк"-ийн бүтээн байгуулалтын ажил амжилттай өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд гүйцэтгэгч компани ажил хүлээлгэж өгөх санал ирүүлээд байна. Мөн авто замын ажил 60 гаруй хувьтай, усан хангамжийн ажил 50 хувийн биелэлттэй, цахилгаан хангамжийн ажлын тендер зарлагдсан байгаа.

“Эрдэнэт Үйлдвэрлэл, технологийн парк"-ийн техник технологийн үнэлгээ, байгаль орчны үнэлгээ зэрэг бүх шаардлагатай бичиг баримтууд хийгдээд дууссан. .

“Эрдэнэт Үйлдвэрлэл, технологийн парк" үнэлэмж өндөртэй, өртөг шингэсэн катодын зэс үйлдвэрлэнэ. байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.