СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-22

Б.Энхбаяр: Засгийн газар дөргүй бух шиг аашилж байгаад төсвийг батлуулсан

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоргийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байна.

Байнгын хорооны хуралд Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авна. Хоригийг мэргэжлийнх нь хувьд Хууль зүйн байнгын хороо, тооных нь хувьд Төсвийн байнгын хороо хэлэлцдэг ийм дэгтэй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригт, төсвийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг хоёр ч газар зөрчсөн тухай дурдсан байгаа юм. Үүнд Хууль зүйн байнгын хороо дүгнэлт хийх ёстой.

2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хууль зөрчсөн. Энэ нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Олон нийт, ард иргэд, бизнес эрхлэгчид, УИХ-ын зарим гишүүн ч дотроосоо удаа дараа хэлээд байхад муйхарлаж зүтгэсээр байгаад төсвийг хөндөлгүй батлуулсан.

Гэтэл ерөнхийлөгч хориг тавингуут, 2025 оны улсын төсвийг баталсан гишүүдийг буруу шийдвэр гаргасан гэж хэлээд байгаа юм уу. Ойлгомжгүй үйлдэл хийж байна шүү дээ.

Ер нь төсөв гэдэг бол нэг талаасаа хууль зүйн, нөгөө талаасаа улс төрийн үр дагавартай байдаг. Засгийн газрын бодлого байхгүй юу. Засгийн газрын бодлого унаж байхад Засгийн газар ямар дүгнэлт өгч байгаа юм. УИХ ямар дүгнэлт өгч байгаа юм. УИХ-ын гишүүдэд буруу байхгүй гэж бодож байгаа. Гэхдээ яг кноп дарагдсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Би УИХ-ын Тамгын газраас проткол авъя гээд өгөхгүй байгаа шүү дээ. Төсөв батлагдаад 14 хоног боллоо, өгөөгүй байгаа. Дотодгол хийе гэдгийг хэдэн дарга яриад шийдчихдэг. П.Сайнзориг гишүүн бид хоёр л Үндсэн хууль зөрчлөө шүү гэж бичсэн. Арга ядаад сошиалд бичиж байгаа шүү дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.