Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024.10.28-ны өдөр 16 цаг 03 минутад “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт нэг нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ.
Өнөөдөр талийгаач хүүгийн ар гэрээс хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.
Талийгаач хүүгийн ээж Д.Нандинболор:
-Миний хүү тухайн өдөр 15-16 цагийн орчимд эндсэн. СХД-ийн нэгдсэн эмнэлэг дээр түргэний машинаар хүргэгдэж очихдоо л амьсгал хураасан очсон. Багш нь анх "Ээж нь мөн үү? Хүү чинь унтаж сэрэхдээ царай нь сонин байсан. Бид аваад эмнэлэг рүү явж байна" гэсэн. "Яасан юм бэ?" гэхэд "Мэдэхгүй ээ эгч ээ. Хоолоо идэж байгаад унаад, унтсан байсан. Би өлгийдөж аваачаад орон дээр нь тавьсан" гэсэн. Би хүүгээ хордлогод орчихож л гэж бодож очсон.
Өнөөдөр шүүх шинжилгээний хариуг танилцууллаа. Миний хүүг "Элэг бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай байсан. Хатгалгаатай байсан нь хүндрээд зүрх судас руу нь орж, зүрхийг нь хаагдуулсан байна" гэсэн дүгнэлт гарлаа.
Энэ бол ямар ч боломжгүй. Миний хүү ханиадтай байсан. Эдгээгээд цэцэрлэгт нь өгсөн. Хүү маань эв эрүүл, сав саруул хүүхэд байсан. Төрөхдөө бага зэргийн бүтэлттэй төрсөн. Гадны нөлөө орсон дүгнэлт гэдэгт би итгэлтэй байна. Өглөө 7 цагт эв эрүүл инээгээд, баяртай гээд орсон хүүхэд маань өдөр хүнд өвчний улмаас нас барна гэж байх уу?
Багш нарт нь ямар ч арга хэмжээ аваагүй, өнөөдрийг хүртэл зүгээр ажлаа хийгээд явж байна. Уг цэцэрлэг дөрвөн жил зөвшөөрөлгүй ажиллаж байсан юм билээ. Тухайн өдөр 11-хэн хүүхэд байсан. Тэр олон багш яагаад 11-хэн хүүхдийг сайн харж хандаад байж болоогүй юм бол. Гэрийнхээ ойр цэцэрлэгт өгөх шийдвэр гаргаад уг цэцэрлэг дээр очихдоо зөвшөөрөлтэй юу гэж асуугаагүй. Зөвшөөрөлтэй л гэж бодсон. Тэр байтугай камертай гэж бодсон чинь камер ч байхгүй газар юм байна.
Би шүүхийн дүгнэлт гаргасан н.Болормаа гэж шинжээч болон мөрдөн байцаагчийг шалгуулах хүсэлт гаргана.
Бүртгэл мэдээлэл технологийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Мөнхбат:
-2024.10.28-ны өдөр бид энэ хэргийг хүлээн авч, шинжээч томилоод тэр шөнө нь задланд оруулсан. Шинжээч эмч дүгнэлтээ гаргасан. Холбогдох даргадаа 2024.11.18-ны өдөр хянуулаад маргааш нь СХД-ийн цагдаагийн эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн. Хуулийн хугацаанд дүгнэлтээ гаргасан. Шинжилгээний хариуг бид хэлэхгүй, цагдаагийн байгууллагын эрх бүхий хүн л нийтэд задлах эрхтэй. Ар гэр нь тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гомдол гаргаж, дахин шинжлүүлж болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яг ингэдэг юм оршуулж шороон булсаны дараа хэүээ хойнн дүгнэли гаргадг хүний амь нас бол зүгээр малнаас долоон дор шүү
ymar sonson ym be neree hairn hvvhed