Цэргийн төв эмнэлэгт бөөрний диализын аппаратад орсон иргэн ДОХ-ын халдвартай байсан. Тус иргэн нас барсан бөгөөд тус эмнэлгийн диализын аппаратад өөр энгийн иргэд орсон байж болзошгүй гэх мэдээлэл өнөөдөр гарсан. Тус асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах тодруулга мэдээллийг өгөв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Цэргийн төв эмнэлэг Батлан хамгаалах яамны харьяа эмнэлэг. Гэхдээ манай эрүүл мэндийн яамны салбарын хяналтын газраас энэ асуудалд шалгалтыг хийгээд эхэлсэн. Ер нь элэгний В,С, ДОХ-ын халдварыг шинжилгээг эмнэлэгт хэвтэж байгаа иргэдээс авч, нягталдаг.
Цэргийн төв эмнэлэгт тухайн хүн аравдугаар сард хэвтэн эмчлүүлж байсан юм билээ. Бөөрний диализын аппаратад орж байгаа хүн бүрд халдвар хамгааллын ариутгал нь хийгдэж байгаа. Ямар нэг вирусийн халдвартай хүн энгийн хүмүүсээс тусдаа аппаратад ордог. Ийм зохицуулалттай. Энэ зохицуулалт, стандарт норм алдагдсан уу? ? Үгүй юу? Бусад иргэдэд ДОХ-ын халдвар халдсан эрсдэл байгаа юу? Үгүй гэдгийг тогтоох зорилготой салбарын хяналтынхан газар дээр нь ажиллаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Далд хэлбэрт бгаад гарч ирвэл яана аа