СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-11-21

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд иргэдээс төлбөр авч үйлчилгээ үзүүлэхээр болсон гэдэг нь ташаа мэдээлэл

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Иргэд улсын эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа төлбөр төлдөг болно гэх мэдээлэл цахим орчинд гарчээ. Уг асуудалд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах байр суурийг илэрхийлжээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа. Гэсэн ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд нөхцөл байдал хүндрээгүй.

Монгол-Японы эмнэлгийн хувьд ЭМДЕГ-тай санхүүжилтийн гэрээ хэтэрсэн. Тиймээс ханиад томууны улиралд нэн шаардлагатай тусламж үйлчилгээг түлхүү үзүүлж, зайлшгүй биш үйлчилгээг зогсоох шаардлагыг тавьсан.

Эрүүл мэндийн даатгалын сан 2024 онд 1,93 их наяд төгрөгийн санхүүжилттэй байсан. Оны эхэнд хэт их зарцуулалттай байснаас үүдэн өнөөдөр доголдол үүссэн. Тиймээс зарим нэг хэмнэлтүүдийг хийж, шаардлагатай санхүүжилтийг даатгалын сан руу төвлөрүүлж тусламж үйлчилгээг таслахгүй явуулж байна.

Харин байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.