СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Хошууч генерал Ч.Амарболд: Цагдаа нар долоон сарын 1-нд хүн буудаагүй, бид хэлмэгдсэн

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Хошууч генерал Ч.Амарболдыг 2008 оны долоодугаар сарын нэгний үймээнд буруутгаж, ялласан байдаг. Төрийн ордонд болж буй "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсголын үеэр түүнээс зарим зүйлсийг тодруулав. 

Хошууч генерал Ч.Амарболд:

-2008 оны долоодугаар сарын нэгэнд Монгол Улсад өмнө нь болж байгаагүй их хохиролтой олныг хамарсан үймээн самуун дэгдсэн. . Цагдаагийн байгууллага албадан тараасан. Цаашид учирч болох асар хохирлоос иргэд, нийгмээ урьдчилан сэргийлж хамгаалж чадсан гэж боддог. Тус үймээнийг даамжруулахгүй таслан зогсоох үйл явцад .

Үймээнийг тараасны дараа хүн буудагдаж нас барсан гэх асуудал яригдаж эхэлсэн. Цагдаагийн албан хаагчид хүн буудаад явсан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тэгээд манай тараах үйл ажиллагаанд явж байсан албан хаагчдыг прокурор, мөрдөн байцаах албанаас шалгаад, биднийг хяналт тавиагүй гэж мөн шалгасан. Ингээд . Албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан байна гэж хууль бусаар ялласан. Манай албан хаагчид хүн хөнөөх зорилготой галт зэвсэг ашиглаагүй гэж мэдүүлсээр байхад гөрдөөд ялласан.

Ингээд 2012 онд яллаад, бид ялаа эдэлсний дараа 2023 онд нэр бүхий албан хаагчдын хэргийг прокурор 2017 онд хэрэгсэхгүй болгосон гэдгийг мэдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинээр илэрсэн нөхцөл байдал мөн байна гэж үзээд 2023 оноос прокурорт энэ тухай асуудлаар үүнийг хянаж үзээд дүгнэлт гаргаж, шүүхэд хүргүүлж цагаатгуулмаар байна гэж өргөдөл өгсөн. Одоо хүлээгээд л байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ яг 2014 оны 2-р сард Украйны Киевт болсон Майданы үймээний сценариар хийгдсэн байна ш дэ. Тэр үед 2008 онд Ерөнхийлөгч Намбар гуай, хүзүүгүй хүн, С.Баяр гэх мэтийн хүмүүс цагдаа хүн буудсан гэх худлаа сенсаац дэгдээж, хүмүүсийг албаар дэвэргэсэн, үймээнд турхирсан, сүүлд нь цагдаа нарыг хэлмэгдүүлснээ, цагаатгаж бариад, улс орноор сайхан тоглож дээ. АН-тай дараа нь бүлэглэж хулгай хийх сайхан шалтаг.

Иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Амарболд жинхэнэ цагдаа, цагдаагийн удирдагч байсан. Харамсалтай гүтгэгдэж хохирсон.

Шихихутаг
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ТЭГЭЭД ОНЦ БАЙДАЛ ТОГТООСОН ҮЕД ЦЭРЭГ, ЦАГДААГААС ӨӨР ЯМАР СУБЪЕКТ ХУРЦ ГЭРЭЛ ТУСГАЖ МАШИНТАЙ ХҮН АНГУУЧИЛЖ ЯВДАГ ЮМ БЭ?!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.