БНХАУ-д 25 хүүхдийн зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийнэ.
Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмайн сан, ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага хамтран 2017 оноос “Бүс ба зам” төслийг хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос хойш “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал” төслийн хүрээнд зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх төслийг Монгол улсад амжилттай хэрэгжүүлж, 125 хүүхдийг мэс заслын эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулж, амьдрал бэлэглэж байсан.
2024 онд БНХАУ-ын Бээжин хотын Анжен эмнэлгийн эмч нар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр төрөлхийн зүрхний эмгэгтэй 272 хүүхдэд мэс засалд сонгох үзлэг, оношилгоог зохион байгуулснаас 75 хүүхэд сонгогдсон. Эхний ээлжинд хагалгаанд хамрагдах 25 хүүхэд хагалгаанд орохоор асран хамгаалагчийн хамт Бээжин хотыг зорилоо.
15 хүүхдийг Бээжийн хотын Анжен эмнэлэгт, 10 хүүхдийг Хунан мужийн Чэнжоу эмнэлэгт хагалгаанд оруулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.