"Miss Universe-2024"-ийн ялагчаар Дани улсын Виктория Кьяр Теилвиг тодорчээ.
Тэрбээр тус тэмцээнд түрүүлсэн хамгийн анхны Дани бүсгүй болж байна. Өдгөө 21 настай, бүжигчин, энтрепренёр, хуульч мэргэжилтэй бөгөөд 2024 оны гоо бүсгүй шалгаруулах тэмцээний титмийн эзэн боллоо.
Дэлхийн 127 орны гоо бүсгүйчүүд оролцож буй энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн СЭЗИС-ийн оюутан 19 настай З.Номинзул оролцсон юм.
"Miss universe-2024" тэмцээнд өмнө нь 18-28-ны насны эмэгтэйчүүд оролцдог байсан бол энэ удаа нас, биеийн жингийн хувьд өөр өөр буюу 18-аас 40 хүртэлх насны, 3-4 хүүхэдтэй сайхан бүсгүйчүүд оролцсоноороо онцлог болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.