"Оранж" энтертайнментын шинэ уран бүтээл “Эрдэнэсийн арал” УСК-ны уран бүтээлчид сэтгэгдлээ хуваалцлаа.
Найруулагч, жүжигчин Б.Золзаяа:
-Нэлээн удаан хугацаанд бэлтгэл ажил, продакшн, жүжигчид сонгох, уншлага ширээний ажил гээд жилийн хугацаанд хэрэгжсэн төсөл байгаа. Энэ төсөл дээр авиа студи, "Оранж" энтертайнмент, "Zitfilm" хамтран бүтээсэн. Зураг авалтын обьектуудын хувьд монголд авсан хэр нь өмнө харж байгаагүй обьектууд байгаа. Нэлээн их хайсны эцэст М.Наранмөнх, Б.Хунцэнгүүн нарыг гол дүрийн жүжигчнээр сонгосон.
Эрдэнэсийн арал киноны хувьд энэ нийгэмд амьдарч байгаа залуус яг юунаас болж золиос болж байгааг киногоо үзээд илүү дэлгэрэнгүй ойлгох байх. Кино маань зүгээр л энгийн амьдралтай залуу нийгмийн золиос болж байгаа. Улаанбаатар хотыг эрдэнэсийн арал гэж хараад энэ киноны нэрийг өгсөн. Энэ арал дээр байгаа эрдэнэсүүд нь монголчууд бид нар шүү.
Найруулагч О.Цэгмэд:
-Өнөөдөр киногоо нээлээ маш их баяртай байна. Зохиол маань хөгжсөнөөс эхлээд жилийнхээ ойн дээр үзэгчдийн хүртээл болж байна. Жүжигчдээс М.Наранмөнх, Б.Хунцэнгүүн, Цэрэнболд, Батнаа ах нар маань дэмжиж орж ирсэн.
Уран бүтээлийн хувьд нийгэмд өөр өнцгийг залуучуудаас уриалах, дээрээс нь болж бүтэхгүй байгаа зүйл гэхээсээ илүү аль нь болоод байгаа, юу нь болохгүй байгаа, хөнгөн хэлбэрээр эмэгтэй хүний гоо зүй, эр хүний ноён нуруу гэж юу вэ гэдэг талаар тодорхой хэмжээнд залуучуудын өмнөөс дуу хоолой болох зорилгоор "Эрдэнэсийн арал" киног бүтээсэн. Ямар нэг байдлаар улс төрийн шүүмжилсэн зүйл байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.