СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар гурван хүүхэд зодож, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй.

“Хаалга нүдлээ” гэж уурлан 13-15 насны 3 хүүхэд зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед найзуудын хамт манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. "Halloween"-ий баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна" гэв. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, жүжигчин Б.Амарсайханыг цагдаагийн байгууллагаас дуудсан боловч ирэхгүй байгаа гэнэ. Иймд албадан авчрах байдал үүсэж магадгүй байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

эгч нь бүр аймаар байх. харц энэ тэр бол зэвүүн ш дээ

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

эгч нь бүр аймаар байх. харц энэ тэр бол зэвүүн ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.