Хан-уул дүүргийн 15 дугаар хороо Ханс вилл хотхоны байранд "5 давхрын айлаас утаа гараад байна" гэсэн дуудлага онцгой байдлын албанд өнөөдөр /2024.11.13/ 17:28 цагт иржээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14-р анги, нэмэлтээр Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг 18:03 цагт зогсоож, 18:13 цагт бүрэн унтраасан байна.
Алба хаагчид 60 гаруй иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.