СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-08

Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын хорооны дарга байсан цагт төсвийн тодотгол хийгдэхгүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр "Төсвийн байнгын хорооны гишүүд байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг зайлуулмаар байна. Ц.Даваасүрэн төсвийн байнгын хорооны дарга байсан цагт төсвийн тодотгол хийгдэхгүй. Та Засгийн газрын БЭТ биш шүү дээ" гэх үгийг чуулганы хуралдааны танхимд хэлэв.

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-. Д.Амарбаясгалан дарга улс төрийн зөвшилцлөөр шийдэх хэрэгтэй гэж санаачилга гаргаад явж байгаад баярлаж байна.

Яагаад ийм нөхцөл үүссэн бэ гэхээр төсвийн ажлын хэсэг хуралдаагүй. Нэг л өдөр ажилласан. Энэ асуудал Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй шууд холбоотой. Үндсэн хуулиар олгогдсон Их хурлын бүрэн эрх зөрчигдөөд байна. Та Засгийн газрын БЭТ бишээ. Төсөвт тодотгол хийх ажлыг хэсэг гараад оноос өмнө энэ батлагдаад явах ёстой.  Төсвийн байнгын хорооны гишүүд байнгын хорооны даргаа зайлуулмаар байна. Асуудалд эрүүлээр ханддаг, гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг сонсдог. Аливаа асуудлыг хайрцаглаад, гөлөг төөрүүлж байгаа мэт явдаггүй хүнтэй бол. УИХ-ын дарга үүнийг онцгой анхаараад өгөөрэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

түмний нэг
1 сарын өмнө
116.206.83.106

хэдэн гишүүн л санаа зовох юм. бусад нь ямар арчаагүй юм бэ. эдийн засгийн а ч байхгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.