СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дугуйтайгаа дайруулж нас барсан сэтгүүлч Г-ийн ар гэрт 118.8 сая төгрөг гаргуулж өгнө

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Прокуророос иргэн Р.И-г Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуурсан үедээ дугуйтай зорчигчийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх иргэн Р.И-д холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд иргэн Р.И-г согтуурсан үедээ Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын “Содон Car Wash” авто угаалгын газрын урд замаар зорчиж явсан дугуйтай зорчигч иргэн Э.Г-г мөргөж зам тээврийн осол гарган уг ослын улмаас иргэн Э.Г-д амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтэл учирч амь нас хохирсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Иймд Р.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар . /Уг зүйл анги нь 1-5 жил зорчих эрх хязгаарлах, 2-8 жилийн хорих ялаас сонгон оногдуулах ялтай/

Мөн уг хэргийн улмаас а.

Шүүх нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо 2023 оны байдлаар, /УБ хот/ эрэгтэй хүний хүн амын дундаж наслалтын тоон үзүүлэлт 67.46-с иргэн Э.Г-н насыг хасаж, гарсан дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж тооцож гаргасан болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.