СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-11-08

Энэтхэг улсын тусламжаар 600 иргэнд хиймэл хөл үнэ төлбөргүй хийж өгчээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны "Жайпурын фут төсөл" нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-өөр дамжуулан иргэдэд үнэ төлбөргүй хиймэл эрхтэн суулгах төсөл хэрэгжүүллээ.

Уг төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газартай хамтран Энэтхэгийн Засгийн газрын Гадаад хэргийн яамны бүрэн санхүүжүүлжилттэйгээр 2024.09.26-нд албан ёсоор эхлүүлсэн.

Энэхүү төсөл нь Энэтхэгийн нэр хүндтэй байгууллага болох Бхагван Махавир Викланг Сахаята Самити (BMVSS)-ээр дамжуулан 50 хоногийн хугацаатай хэрэгжиж энэ сарын 09-нөөр дуусаж байна. 

BMVSS нь 21 оронд Жайпурын хиймэл хөлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, хоёр сая гаруй хүнд хиймэл эрхтэн, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж үр шимийг нь хүртээжээ

Протез хийх технологи нь хөнгөн, хэрэглэхэд хялбар, өмсөхөд эвтэйхэн ба  "Rapid Fit" арга нь хөтөлбөрийн үр ашгийг улам нэмэгдүүлж, олон ашиг хүртэгчдэд цаг тухайд нь тусламж үзүүлэх боломжийг олгодог юм.

Төслийн хүрээнд өдөр бүр 15 хүртэлх хүнд хиймэл хөлний протез хийхээс гадна протезийн арчилгаа, нөхөн сэргээх арга техник, хөдөлгөөний эмчилгээ, гэмтлийн дараах стрессийг удирдахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт явууллаа.

Хүмүүнлэгийн төсөл нь манай улсын 581 иргэнд үйлчилсэн бөгөөд /өвдөгний дээд хэсэгт 298, өвдөгний доод 308, гарны үений 39 ширхэг/ нийт 645 ширхэг хиймэл эрхтэн суулгажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.