СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-08

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: МҮОНРТ-ээр төсвийн тухай хуулийг нээлттэй хэлэлцүүлэх ёстой

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн А.Ганбаатар улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан эсэхийг УИХ-ын Тамгын газраас тодруулж асуув. 

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

-Төсөв дээр олон нийтийн хэлэлцүүлгийг яг зохион байгуулсан юм уу? Цахим парламентаар хэдэн хүнээс ямар ямар саналууд ирсэн бэ? Хэдэн хувь нь дэмжсэн юм бэ? . Иргэдээс хураамж авдаг МҮОНРТ төсөв хэлэлцэж байгаа яг энэ цаг мөчид төсвийн хуулийн нэг бүрчлэн салбар салбараар нь хэлэлцүүлмээр байна.

Хоёрдугаарт, иргэн аж ахуй нэгж татвараа хангалттай төлж байгаа. Ингэж төлснийхөө ашгийг хүртэж чадаж байна уу? Үүнийг хэмжих нэгж гэж байна уу?

Удахгүй төсвийн тодотгол орж ирэх юм байна. Гишүүдийн гарын үсэг зурж байгаа асуудал шийдэгдэх юм байна. Гэхдээ

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Монгол Улсын Засгийн газраас төсвийн тухай хуульд заасны дагуу 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр 2025 оны төсвийн төслийг өргөн мэдүүлсэн. Төсвийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор Дэгийн тухай хуульд заасан журмын дагуу 2024 оны есдүгээр сарын 1-нд D parlament цахим хаягт байршуулсан. 2024 оны есдүгээр сарын 02-ны өдөр 126 гишүүдийн цахим хаягт хүргүүлсэн. 2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр цаасан байдлаар тараасан. Есдүгээр сарын 26-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.