СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-08

Б.Пунсалмаа: 1.9 их наядын ойлгомжгүй урсгал зардал байна. Гэтэл нэг ЦС-ыг бид 2 их наядаар барина

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

УИХын гишүүн Б.Пунсалмаа 2025 оны төсвийн зардлын талаар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:

-Өнөөдөр иргэд ажил хийж цалин аваад, татвараа төлөхөд хуримтлал үүсэхгүй байна. .

Энэ бол иргэдийн баялаг бүтээж байгаа хэлбэр нь тэр. Гэтэл бүх баялгаа улсад татвар болгож төлөөд байна. а.

Татварыг ард иргэд ган хийхгүй төлж байгаа. Тэд нар томрохгүй, өсөхгүй байсан ч гэсэн төлсөөр байгаа. Яагаад гэхээр энэ Засгийн газрыг зөв зүйтэй сайхан зүйл хийнэ гэж хүлээж байгаа байхгүй юу. Гэтэл Засгийн газрын урсгал зардал дотор "Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ" гэсэн нэршилтэй 1.9 их наяд төгрөг байна. Энэ бол аймшигтай том тоо. Улаанбаатар хотын хэмжээнд 300МВт цахилгаан станц барихад хоёр их наяд төгрөг хэрэгтэй юм байна лээ. Гэтэл бид 1.9 их наяд төгрөгийг урсгал зардал дээрээ тавьчихаад сууж байна.

Монгол Улсын хэмжээнд III, IV дүгээр ЦС шиг, Бөөрөлжүүлж шиг цахилгаан станц дахиад нэгийг барьчихад л бид нар нүүрс түлэхгүй, утаагүй, өвөл цэнгэг агаартай байх боломжтой. Энэ урсгал зардал яагаад ийм аймар байгаа юм бэ? Задалж үзсэн, 400 тэрбум төгрөг нь боломжтой юм билээ. 1.4 их наядын учрыг нь ерөөсөө ойлгоогүй. Хаана юунд зарцуулагдаад байгаа нь ойлгомжгүй. Энэ зардлыг бид нар түр царцаагаад Цахилгаан станцандаа оруулмаар байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.