СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-08

🔴LIVE: Г.Тэмүүлэн:Төсвөөс 3.6 их наядыг тана гэдэг шаардлагыг Засгийн газарт тавьсан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

УИХ-ын 2025 оны төсвийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсвийн зардлыг бууруулахаар Засгийн газарт өгсөн шаардлагад одоогийн байдлаар ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа. Мөн бид бүхний тавьж байгаа шаардлагатай уялдуулаад УИХ парламентын ардчиллыг бэхжүүлж, цөөнхийнхөө байр суурь, саналыг сонсох үүднээс төсвийн байнгын хорооноос тогтоолыг оруулж ирж байна.

Тодруулбал, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн алдагдлыг багасгаж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах үүднээс энэ онд багтаан төсвийн тодотголыг оруулж ирэх, 3.6 их наядаар төсвийг бууруулах хүрээнд урсгал зардлаас хасах тогтоолыг УИХ-ын дарга санаачлаад оруулж ирж байна.

Хувь хүнийхээ хувьд. Гэхдээ ямартай ч бидний шаардлага үр дүнд хүрч, УИХ илүү санаачилга гаргаж, шинэ төсөв хэрэгжиж эхлэхээс өмнө үр ашиггүй төслүүдийг танасан байх асуудал тодотгол хий гэсэн чиглэлийг Засгийн газарт хүргэж байна. Мөн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.