СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-08

Арванхоёрдугаар сардаа багтааж, төсөвт тодотгол хийнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын 2025 оны 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэх байр суурийг илэрхийлсээр байгаа. Тэгвэл Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн арванхоёрдугаар сардаа багтааж, төсөвт тодотгол хийхээр болсон гэж мэдээлэв. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Бид 38.5 их наядын зардалтай төсөв ярьж байна. Үүнээс гадна төрийн өмчит компаниуд гэж асар том юм байгаа. Үүнтэй холбоотойгоор ДНБ-ий бодит өсөлтийн хэмжээг найман хувь гэж тооцсон байна.

Биднийг төсвийн 3.6 их наядаар танаж болохгүй гэдэг зүйлсийг зарим хүмүүс яриад явж байна. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүд санал гаргах эрх нь байхад ямар нэг жижиг шалтаг шалтгаанаар гишүүд рүү дайрахгүй байхыг хүсэж байна. "Хийх хүнд арга олддог. Хийхгүй хүнд шалтаг олддог" гэдэг үг байдаг. Нийтээрээ түрж, санал бодлоо хэлсэн хүмүүсийг жижиг асуудлаар дайрмааргүй байна. Энэ төсөв 2024 онын төсвөөс 13 их наяд төгрөгөөр нэмэгдэж орж ирсэн. Танах боломжгүй гэж хэлээд байна. Харин төсвийн энэ их тэлэлтийг ард түмэн төлөх боломж байгаа юм уу?

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-3.6 их наяд төгрөгийг танах асуудал төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш гарсан санал. Гуравдугаар хэлэлцүүлэг дээр зөвхөн найруулгын шинж чанартай санал хураалт явагддаг. Төсөвт өртөгт нөлөөлөхүйц санал хураалт явуулахыг хориглосон байдаг учраас энэ 3.6 их наядын асуудлыг ярих боломжгүй. Ажлын хэсэг дээр яригдаагүй асуудал.

Харин УИХ-ын Тамгын газар, гишүүдтэй ярилцаад төсвийн хэрэгжилтийг хангах тогтоол гаргая. Үүний хүрээнд урсгал зардлын асуудлыг авч хэлэлцье. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.