СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Батжаргал: Та хэдэн муусайн гуйлгачин гэж хэлмээргүй байгаа юм даа. Уут тавиад мөнгө гуйсан биш. Хүний гутал тосолж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 долоо хоногийн өмнө

Олны хөлийн газар сууж, гутал тослох ажил 30 гаруй жил эрхэлж буй иргэн А.Батжаргалтай ярилцлаа. Тэрбээр өглөө бүр Төв шуудангийн урд байрлах өөрийн цэгтээ ирж сууна.

Ярилцлага үзэх 

Иргэн А.Батжаргал: 

Би наймдугаар ангиасаа хойш гуталчин болсон. 1990 оноос хойш л гудамж талбайд сууж энэ ажлаа хийж байна.  

-Өдөрт хичнээн хүн таниар үйлчлүүлэх үү?

-Гайгүй ээ, дундажлаад өдөрт 5,10 мянган төгрөг л олдог.

-Нэг гутал тослоход хэд байдаг вэ?

-2500 төгрөг. Харин гутлын тосны маань үнэ 3500.

-Гэр бүлтэй юу та?

-Байхгүй ээ, ээж, ах дүү нартайгаа л байдаг. Дээрээ би таван ахтай. Банди нараасаа хамгийн отгон нь.

- Та өдөрт олсон зургаан мянган төгрөгөө юунд зарцуулах уу?

-Ээждээ сүү, талх л авна даа. Зарим нэг миний байнгын үйлчлүүлэгч нар хааяа 5000 төгрөг өгдөг юм. Тэгэхээр нь баярлалаа л гэдэг. Ядаж байхад түлээ нүүрс нь аймар үнэтэй. 3500 төгрөг.

Би тусгай сургуульд наймдугаар ангийн боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд л энэ ажлаа хийж эхэлсэн. Хоёр хөлийн арван хуруу бүгд байхгүй. Гарын хэдэн хуруу ч гэсэн. Өвөл ажиллаж байгаад хөлдөөчихсөн. 

-Та хүний гутал тослохдоо өвөл бээлий өмсдөггүй юм уу?

-Өмсдөггүй. Өвөл байсан ч бээлийгүй байдаг.

Зарим хүмүүс "Та хэдэн муусайн гуйлгачин" гэж хэлмээргүй байгаа юм даа. Тэгэхээр нь би “Уут тавиад мөнгө гуйсан биш. Хүний гутал тосолж байна” гэж хэлдэг юм.

Одоо муухай гуталтай харагдах муухай л юм даа. Улсууд сайхан цэвэрхэн гуталтай байгаасай л гэж бодож байна.

Энэ ажлаа хийчих ТҮЦ-тэй л болох юмсан гэж боддог доо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Сайн сэтгэлээр хүмүүсийн төлөө ажилладаг залууд сн сайханыг хүсье ! Санаа сайн бол заяа сайн гэдэг!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.