СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-07

Д.Энхтүвшин: Хулгайчуудад байгаа энэ мөнгө хэрэв хувийн хэвшилд байсан бол илүү их үнэ цэнэтэй байх байсан

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 долоо хоногийн өмнө

NTV телевизийн сэтгүүлч Г.Лхагвын хөтлөн явуулдаг "Лхагвын тойм" нэвтрүүлгийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, бизнесийн төлөөлөл болж УИХ-д орж ирсэн тэрбээр 2025 оны улсын төсөв батлагдах гэж байгаа энэ цаг үед улс төрчдийн увайгүй үйл ажиллагааг хараад дотор нь муухайрч "огиод" байгаа учир "Ийм төсөв баталсанд орвол УИХ тарсан нь дээр" гэсэн хатуу байр суурьтай байна. 

Ингээд түүний улсын төсөвтэй холбоотой ярьсан ноцтой зүйлсийг түүвэрлэн хүргэе. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: 

-Улсын төсөв бол улсын хөгжлийн илэрхийлэл юм. Улсын төсөв бол хүн бүрийн анхаарах ёстой сэдэв. Яагаад гэвэл тэр төсвийг татвар төлөгчид бүрдүүлж өгч байгаа шүү дээ.

Гэтэл . Энэ есөн их наяд төгрөг хэрэв хувийн хэвшилд байсан бол энэ мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ, ажилчдаа нэмнэ, зах зээлээ тэлнэ, бүтээмжтэй ажиллана. Гэтэл энэ их мөнгийг төсөв дээр нэмж авчраад юунд зарцуулах гэж байна вэ гэхээр та бүхэн харсан байх, . Хувийн компаниуд бол байгаа юмаа тавиад л ажилладаг шүү дээ. Газрын хэмжээнд байхад хангалттай салбарыг яам болгож төсвийг нь данхайлгаж байна. Дэд сайдтай ажиллана гэж байна. Асар их шаардлагагүй зардлыг нэмээд оруулаад ирсэн байна.

юм. Энэ их мөнгө хувийн хэвшилд байсан бол маш их зүйлийг хийж бүтээх байсан гэдэг утгаар. 

Төсөв хэлэлцэх үеэр би үнэндээ гутарсан. УИХ-ын чуулганы нүүрний эгнээнд олон удаа сонгогдсон гишүүд суудаг. . Өөрийнх хариуцсан яамны төсөв нь бага, хангалтгүй байхад яамныхаа мөнгөөр сонгогдсон тойрогтоо зам тавья гээд оруулаад ирж байна шүү дээ. Тухайлбал, Б.Чойжилсүрэн сайдын Эрчим хүчний яам Соёлын яамнаас бага төсөвтэй байхад, яамныхаа мөнгөнөөс өөрийн сонгогдсон тойрогтоо зам тавья гээд оруулаад ирж байна шүү дээ.

Эд нар зүгээр л өөрсдийн хармаанаас гаргаж байгаа юм шиг хандаж байна. Жирийн иргэд тэр мөнгийг татвар хэлбэрээр төлөх гэж яаж махаа иддэгийг ойлгохгүй байгаа байхгүй юу. Би яагаад үүнд эмзэглэд байгаа вэ гэхээр ийм том төсөв бизнес эрхлэгчдийн эрх ашгийг маш томоор хөндөнө. Бүтээгдэхүүний үнэ нь нэмэгдэхгүй, компаниудын зардал нэмэгдэнэ. Сүүлийн хэдэн сар ханш яаж өсөж байгаа билээ. 35,8 их наядын 70 хувь нь гаднаас авах бараа бүтээгдэхүүн гээд гадагшаа гараад явчихна. . Монголбанкны ерөнхийлөгч "Ханшаа алдах нь байна шүү" гэж анхааруулсан байна лээ. Хүү өснө, зээл олдохоо болино. Хувийн хэвшилд ажиллаж байх ёстой хүний нөөц ордонд явж байна. Хүний нөөц хомстож эхэлж байна. Гэтэл чуулганаар төсөв хэлэлцэх үеэр босож зогсчихоод "Кноп дарахгүй шүү" гээд бусад гишүүдэд хэлээд байж байна шүү дээ. 

Би тодорхой жишээ хэлье. . Тухайлбал, энэ хөтөлбөрийг хэлэлцэж байх үед Хөвсгөл аймгаас сонгогдсон, манай намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, сайд Л.Энх-Амгалан, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар Засгаас оруулж ирсэн төсөв дээр өөрийн тойрог дээр мөнгө тавиулах гэж дайрч байна лээ. Ийм жишээ зөндөө бий. Ийм учраас иргэдийн орлого нэмэгддэггүй юм байна. Ийм учраас иргэдийн боломжийг хулгай хийдэг юм байна. гэж бодож байна. 

Миний хувьд ард түмний амьжиргаа сайжраасай гэж хүсэж явдаг. Залуучууд бие даагаад, өөрсдийгөө авч явдаг болоосой гэж хүсдэг. Ард түмэн хамгийн дээр нь байх ёстой байтал одоо улс төрийн нам, улс төрийн бүлэглэл дээр нь гараад байр нь солигдчихжээ. Дөрөвхөн сарын өмнө сонгуулиар амлаж байсан амлалтууд бүгд мартагдсан. МАН, АН, ХҮН нам гурвуулаа сонгуулиар "төсвийг танана" гэж ярьчихаад яаж ичихгүй ингэж төсвийг нэмээд оруулж ирж байна аа. Нэг нам биш хамгийн өндөр санал авсан гурван нам нийлчихээд ийм зүйл хийнэ гэдэг Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал, засаглалд итгэх ард түмний итгэлийг хөсөрдүүлж байгаа хэрэг гэж би үзэж байгаа. Ийм байхад улсыг хэн хөгжүүлэх юм бэ? Хэний үгэнд итгэх юм бэ? 

Сангийн сайд Б.Жавхлан орж ирээд "Тойргоос сонгогдсон гишүүдэд 600 тэрбум төгрөг байгаа шүү" гэхэд, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн жагсаалтаар сонгогдсон гишүүдэд хандан "Та нар хоёр туслахтай байж болох юм байна лээ шүү. Мөнгө нь төсөвт суусан юм байна лээ" гэж хэлэх жишээний. Ийм процесс угаасаа явж байсан юм байна. Хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг. ЖДҮ-ийн сангийн мөнгийг ингэж л хувааж авцгаасан юм байна л даа. Надад бол энэ нь ой гутам харагдаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ хүний ярьсан зүйлийг гол санааг нь гаргагүй зургийн тавиад гуйвуулаад бичээд байхын хулгайлсан гэдэг үг хэрэглээгүй шүү дээ гарчигаа соль

иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

энэ гишүүн маш зөв ярьж байна л гэж харж байна. засгийн газар үнэн юм ярьж цөс хөөргөж итгэл төрүүлчихээд хэрэгжүүлэх шатандаа хэлсэндээ хүрхээ байчих юм. молиг өмхүүлдэг гэх юм уу даа. нөгөө чоно ирлээ гээд хуүрсаар жинхнээсээ чоно ирэхэд үнэмшихгүй идүүлсэн гэдэг л болж байх шив. зөв юм хэлсэн хүнд хүн өстэй гэдэг л болж байна. энэ Үчрал гишүүн ямар омогтой юм. Ямар хэрүүлч юм. Аашилж зандраад. Энэ гишүүнийг дарамталж байна гэдэг чинь сонгогч олны бие төлөөлөгчийг дарамталж байна гэж үзнэ хөө адилхан эрхтэй гишүүд. Ялгаатай нь Учрал нь ЖДҮ гийн хулгайч. юун хүн зандрах. Ичиж амьдармаар юм. Улаан цайм ЖДУ аваа биздээ. Их хурлын гишүүн болох эрх ч байхгүй байж, Оюун-Эрдэнэд дабл стандарттай хүн юм уу. Хагас жирэмсэн байхгүй гэдэг шиг хагас үнэн байдгүй шүү. Эсвэл жирэмсэн эсвэл үгүй. Эсвэл үнэн эсвэл худалч л гэж. ЖДУ АВСАН БОЛОВЧ АВААГҮЙД ТООЦЬЕ.

иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

энэ гишүүн маш зөв ярьж байна л гэж харж байна. засгийн газар үнэн юм ярьж цөс хөөргөж итгэл төрүүлчихээд хэрэгжүүлэх шатандаа хэлсэндээ хүрхээ байчих юм. молиг өмхүүлдэг гэх юм уу даа. нөгөө чоно ирлээ гээд хуүрсаар жинхнээсээ чоно ирэхэд үнэмшихгүй идүүлсэн гэдэг л болж байх шив. зөв юм хэлсэн хүнд хүн өстэй гэдэг л болж байна. энэ Үчрал гишүүн ямар омогтой юм. Ямар хэрүүлч юм. Аашилж зандраад. Энэ гишүүнийг дарамталж байна гэдэг чинь сонгогч олны бие төлөөлөгчийг дарамталж байна гэж үзнэ хөө адилхан эрхтэй гишүүд. Ялгаатай нь Учрал нь ЖДҮ гийн хулгайч. юун хүн зандрах. Ичиж амьдармаар юм. Улаан цайм ЖДУ аваа биздээ. Их хурлын гишүүн болох эрх ч байхгүй байж, Оюун-Эрдэнэд дабл стандарттай хүн юм уу. Хагас жирэмсэн байхгүй гэдэг шиг хагас үнэн байдгүй шүү. Эсвэл жирэмсэн эсвэл үгүй. Эсвэл үнэн эсвэл худалч л гэж. ЖДУ АВСАН БОЛОВЧ АВААГҮЙД ТООЦЬЕ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.