СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-06

🔴Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс гурван тулгууртай эдийн засагтай болно

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Шанхай хотноо албан ёсны уулзалт хийх үеэр талууд хэд, хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан юм. Эдгээр баримт бичгүүд ажил хэрэг болсноор Монгол Улсын гадаад дахь нэр хүнд өсөхийн хэрээр Монгол Улсын ДНБ 132 их наядаас дээш гарах бүрэн боломж гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байна.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Шанхайн экспод олон хүний бүрэлдэхүүнтэй ажлын айлчлал хийж байна. Олон чухал бичиг баримтуудад гарын үсэг зурлаа. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ерөнхийлөгч нарын спорт цогцолбор, технологийн салбарт шилжилт хийх баримт бичиг, стандарт, ногоон хөгжлийн чиглэлд хамтран ажиллах чухал бичиг баримтуудад талууд гарын үсэг зурсан.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл нь 1964 оноос эхэлсэн. 2019 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа зээлийн хэлэлцээрт оруулсан. Үүнээс хойш олон асуудал болсон. Тухайлбал, байгаль орчны үнэлгээ, малчдын эсэргүүцэл, зарим хүний шууд илэрхийлсэн байр сууринаас болж улс төрийн гацаа үүссэн. Олон жилийн турш яригдсан төслүүд гараанаас гарахын сайн дохио болж байна.

Дараагийн ярилцах төсөл бол 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын ажил байна. Бид очоод Засгийн газраас УИХ руу оруулна. БНХАУ-ын тал болон Чайна Энержи компани байр сууриа нэгтгэсэн. Өнгөрсөн 16 жилийн хохирлыг нэхэмжлэхгүй. Тус төмөр замыг барьсны дараа Хангимандал-Шивээхүрэн боомтыг холбоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ асуудлаар нэлээдгүй удаан ярилцлаа.

Аль намаас сонгогдсон хэн байх нь хамаагүй. Хоёр улсын Ерөнхийлөгч нар гэрээ зурж хэлэлцээрийг эхлүүлсэн. Дараа нь УИХ дээр уг хэлцлийг хүчингүй болгосон. Тус төсөл нь гадны улс орны буруу гэхээсээ Монгол Улсын улс төрийн бодлогын тогтворгүй байдлаас болсон. Бид ондоо багтаан уг гэрээг хийхийг хичээж ажиллана. 123 гишүүнтэй мэргэжлийн парламент энэ гацааг гаргаж өгнө гэдэгт миний хувьд ихээхэн найдаж байна.

гэж бодож байна. Ингээд шинэ эдийн засаг, хиймэл оюун ухаан, дэвшилтэд технологи, хот байгуулалтын салбарт шинэ төсөл ярьж эхэлье. Намайг аравдугаар анги, оюутан байхад яригдаж байсан төслүүд одоог хүртэл дуусаагүй байна. Үүн дээр бид улс төрийн дүгнэлт хийх ёстой. Энэ удаагийн айлчлал их үр дүнтэй боллоо.

Нийслэл Улаанбаатар хотыг бүсчилсэн хөгжилтэй хамт төлөвлөх төлөвлөгөөг бид хийнэ. УИХ-д удахгүй өргөн барина. Бээжин, Шанхай хотын инженерүүдтэй хамтарсан ажлыг эхлүүлээд явж байна.

Түүнчлэн уламжлалт эрчим хүч сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ёстой. Манай улс эрчим хүч экспортлогч улс болох ёстой. Нүүрснээс гадна эрчим хүч бидний экспортын хоёр дахь бүтээгдэхүүн байна. Нэмээд аялал жуулчлал байна гэж харж байгаа.

Шинэ парламент олон улс дахь Монгол Улсын нэр хүндийг унагаасан, бид өөрсдөө үг, хэлцлээсээ буцсан, хуулийг буцаан хэрэглэсэн энэ бүх асуудлуудаа бүгдийг нь дуусгана гэдэгт итгэж байна. 

Санаснаар болдог бол миний бие Даосын эдийн засгийн чуулга уулзалт дээр итгэл төгс Монгол Улсад хөрөнгө оруулалт хийгээч ээ. Монгол Улс хэлсэндээ хүрдэг. Эдийн засаг нь бүс нутагтаа хамгийн хурдтай өсөж байгаа. Үүнийгээ бид хадгална гэдэг үгийг хэлэхийг хүсэж байна. Үүнийг улс төрч, нам, бизнесмен, иргэн бүхэн итгэл төгс хэлж чаддаг болмоор байна. Ингэж чадвал нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар болох, гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.