СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-11-06

Япон улсын талаар монголчуудад идэвхтэй мэдээлэх иргэдийг сонгон шалгаруулна

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 долоо хоногийн өмнө

Японы Элчин сайдын яамны соёл, мэдээллийн үйл ажиллагаанд нэг жилийн турш хамтран ажиллаж, Япон орны сэтгэл татам байдлыг нийтэд түгээн дамжуулах “Япон орныг сурталчлан таниулагч”-ийн сонгон шалгаруулалт эхэллээ хэмээн Япон улсаас манай улсад суух ЭСЯ-аас мэдээлжээ.

Монголд зохион байгуулагдах Японтой холбоотой арга хэмжээнд оролцон олон нийтэд түгээн сурталчлахын зэрэгцээ 2025 оны 2 дугаар сард Японы ГХЯ-наас Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг хүүхэд, залуучуудын солилцооны “JENESYS” хөтөлбөрт оролцон Япон оронтой танилцаж, өөрийн мэдэрсэн Японы сэтгэл татам зүйлсийн талаар монголчуудад идэвхтэй мэдээлж, Монгол дахь Японы талаарх ойлголт, сонирхлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор уг сонгон шалгаруулалтыг зарлажээ. 

Сонгон шалгаруулах хугацаа: 2024 оны 11 сарын 5-30

Эхний сонгон шалгаруулалтад тэнцэгсдийг зарлах өдөр: 2024 оны 12 сарын 13-ны өдөр Японы ЭСЯ-ны цахим хуудас болон Facebook хуудсанд зөвхөн тэнцсэн хүний бүртгэлийн дугаарыг нийтлэнэ.

Ярилцлагын шалгалтын өдөр: 2024 оны 12 сарын 18-20-ны өдрүүд. Ярилцлагын шалгалтын өдөр, цаг, газрыг эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн тус бүрт и-мэйлээр мэдэгдэнэ. (Хөдөө орон нутаг зэрэг алслагдмал газар амьдарч буй хүмүүсийн хувьд онлайнаар ярилцлагын шалгалтыг авах боломжтой)

Эцсийн сонгон шалгаруулалтын дүн: 2024 оны 12 сарын 25-ны өдөр болох бөгөөд нийтдээ 20 орчим хүнийг сонгон шалгаруулж авна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Эх сурвалж: Япон улсын ЭСЯ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.