СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-05

🔴LIVE: Б.Мөнхтамир: "МИАТ" ТӨХК онгоцны түрээсээ төлж чадахгүй, санхүүгийн байдал нь хүндэрсэн гэдэг нь ор үндэсгүй худал мэдээлэл

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

"МИАТ" ТӨХК-ийн санхүүгийн байдал хүндэрч, онгоцны түрээс, тендерийн төлбөр, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарчээ. Уг асуудлыг “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодрууллаа.

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:

-МИАТ компани 2021 онд таван онгоцтой байсан байсан бол өнөөдөр арван онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс нэг онгоцыг 2013 онд санхүүгийн зээлээр худалдан авсан. Үндсэн гэрээ нь 2025 онд дуусах байсан. Бид 2022 оны долоодугаар сард үлдсэн төлбөрөө нэг дор төлж барагдуулан, өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан.

Үлдсэн есөн онгоц нь түрээсийн онгоц. Агаарын тээврийн зах зээл дээр олон улсын онгоц түрээсэлдэг компаниуд байдаг. Онгоцны үйлдвэрүүдээс онгоцоо захиалаад түүнийгээ агаарын тээврийн компаниудад түрээсэлдэг. Онгоц худалдан авахаасаа илүүтэйгээр түрээсэлсэн нь бидэнд илүү ашигтай. Түрээслүүлэгч компаниуд бидэнд тодорхой шаардлага тавьсны үндсэн дээр онгоцоо түрээслэх эрхийг өгдөг. Хэрвээ бид түрээсээ өгөхгүй, гэрээ нь заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд онгоцыг буцаан авч, гэрээг цуцалдаг. 

2021 оны есдүгээр сард би ажлаа хүлээн авч байсан. Тухайн үед арилжааны гурван банканд 118 тэрбумын зээлтэй байсан. Энэ нь онгоцны түрээсийн зээл. Мөн 96 тэрбум төгрөгийн бусад төрлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Өнөөдөр энэ үлдэгдэл мөнгө төлөгдөөд дууссан.

Ажилчдынхаа цалингаа тавих боломжгүй хэмжээнд хүрсэн асуудал 2021 онд гарч байсан. Харин өнөөдөр ийм асуудал огт үүсээгүй. Манай ажилчдын цалин сар бүрийн 3,18-нд тогтмол хэвийн олгогдож байгаа. 

Манай улсын цаг уурын нөхцөл байдал, улирлын байдлаас шалтгаалж манай компанийн хагас жилийн тайлан алдагдалтай гардаг. Харин бүтэн жилээр нь авч үзвэл ашигтай ажилласан байдаг. 2023 онд 52 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2022 онд 32 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.