СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-04

🔴LIVE: Х.Булгантуяа: Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн сонгуульд нэр дэвшигчдийн эмэгтэйчүүдийн квотыг 20 биш 30 болгон нэмэгдүүлэх хэрэгтэй

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 долоо хоногийн өмнө

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III” боллоо. 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-Өнгөрсөн гурван парламентад эмэгтэйчүүдийн оролцоо их байсны үр дүнд цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. Азын сугалаагаар цэцэрлэгт хамрагдах байдал арилсан. Мөн гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн асуудал шийдэгдсэн.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн хуралд нэр дэвшээд 2207 эмэгтэй сонгогдсон байна. 27-28 хувь нь эмэгтэйчүүд байж ирсэн. Бид шат шатны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлье гэж байгаа. УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квот 30 хувь байдаг. Орон нутгийн сонгуульд 20 хувь байгаа. Энэ ижил түвшинд байх ёстой. Түүнчлэн төрийн бодлого шийдвэр эмэгтэйчүүдэд илүү ээлтэй байх ёстой.

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр бидний гаргасан санаачилга өнөөдөр биеллээ олж байгаатай адил цаашид хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Энэ бүхнийг хуульчилж, зохион байгуулах боломжгүй ч улс төрийн манлайлал, идэвх зүтгэлийн үр нөлөөгөөр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн түвшинд энэ байдал илүү баталгаажиж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

энэ эмэгтэйчүүдийн пхрламент гэдэг чинь хэдэн луйварчин ждучин авгайг цэнгүүлэх мөнгө байгаа юм уу.

ИРГЭН
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

энэ эмэгтэйчүүдийн пхрламент гэдэг чинь хэдэн луйварчин ждучин авгайг цэнгүүлэх мөнгө байгаа юм уу.

Зочин
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ нэг юм одоо сонгууль ярихаа болиочээ, эмэгтэйчүүд дотор эрэгтэйчүүдээс илүү шуналтай шуламууд зөндөө ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.