СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-04

🔴LIVE: Д.Энхтуяа: Парламентад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр нийгмийн олон асуудал шийдэгдэнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

“Эмэгтэй парламентчдын чуулган-2024” болж байна. Тус чуулганаар “Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулагдсан юм.  

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон. 2028 онд энэ хувь 40 хувь хүрэх квотыг нэмэгдүүлэхээр тогтоож өгсөн. Өнөөдөр УИХ 32 эмэгтэй гишүүнтэй байна. Энэ нь Ази тивдээ дээгүүр орж байгаа үзүүлэлт юм. Эмэгтэйчүүд биднээс нийгмийн шинж чанартай асуудлуудад дуу хоолойн болохыг хүссээр ирсэн. 2024 оны парламент үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш манай эмэгтэй гишүүд өөрсдийн салбарынхаа асуудлуудыг судлаад, ажиллаад явж байна.

2025 оны төсөв хэлэлцэгдэж байна. Бүх л салбарт ужгирсан олон асуудал байна. Үе үеийн парламентад сонгогдсон эмэгтэй гишүүд чадлаараа ажилласан гэж бодож байна. Гэхдээ орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад эмэгтэйчүүд олноор сонгогдоосой гэж хүсэж байна. Иргэдтэйгээ тулж ажилладаг, асуудал их байдаг эдгээр нэгжүүдэд эмэгтэйчүүд олноороо байх ёстой. Улсын их хуралд эмэгтэйчүүдийн квот тавьж өгсөн шигээ орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаасай гэж хүсдэг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Номин мэтийн зөндөө сайд дарга УИХ гишүүд орж ирлээ. Үнэндээ хэрэг алга. Монголоо ард түмнээ гэсэн өчүүхэн ч сэтгэл байхгүй. Эрчүүд нь ч гэсэн адилхан. Монголд хэзээ нэг Чингис раан гарч ирж цэгцлэх юм бол доо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.