СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-11-04

Томуугийн өвчлөл 12 дугаар сарын эхээр оргил үедээ хүрдэг

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл өгөв. 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан:

-Томуу томуу төст өвчний тархалтын түвшнийг таван үед хувааж үздэг. Улсын хэмжээнд 43 дугаар долоо хоногийн байдлаар  томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байна. Тархалтын түвшнээр авч үзвэл, ногоон түвшинд нэг аймаг, шар түвшинд нийслэл болон 17 аймаг, улбар шар түвшинд хоёр аймаг бүртгэгдсэн. Бид эдгээр аймгуудтай холбогдож арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлж байгаа. Насны хувьд авч үзвэл өвчлөгсдийн Харин 15 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд 77 орчим хувийг эзэлж буй. Энэ нь өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад томуугийн өвчлөл 5-9 насны хүүхдүүд дунд нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна.

Арваннэгдүгээр сарын гуравны байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 900 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэж оношлогдсон. Одоогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим орыг дэлгэн ажиллуулж байгаа. Орон нутгийн хувьд одоогоор орны ачаалал нэмэгдээгүй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.